Нийслэлд ирэх хоёрдугаар сараас нөөцийн мах худалдаалж эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаас нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд ирэх оны хоёрдугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгасан. Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийт 14.9 сая толгой мал буюу нийт 543 мянган тонн мах хэрэглэх урьдчилсан тооцоолол гарчсан байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах, ирэх хоёрдугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдааны шатанд зохиомол үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.