НИЙГЭМНийгэм мэдээ

“Эй Жи Жи Эс” компани 2022 онд сургууль, цэцэрлэг барина гэж зөвшөөрөл авч байжээ

Хан-Уул дүүргийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газар болох Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд өнгөрсөн сарын 30-ны өдөр “Эй Жи Жи Эс” компанийн барьсан стандарт бус хашаанд буга гэмтсэн асуудал гарсан. Тус компани Нүхтийн аманд 2011 онд 9.92 га, Зайсангийн аманд 2017 онд 2.9 га талбай ашиглах тусгай зөвшөөрөл авсан байдаг. Тэгвэл тус кампанид буга гэмтсэн асуудлаар хариуцлага оногдуулж Богдхан уулын 1.8 га талбайгаа цуцалсан ч цаана нь 11 га ашиглах эрхтэй үлдэж байгаа юм.

“Эй Жи Жи Эс” компани нь отоглох зориулалтаар эзэмшсэн газартаа сургууль, цэцэрлэг барина гэж барилга барих зөвшөөрлийг нийслэл болон бусад холбогдох газруудаас 2022 онд авсан аж. Тус компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын хамааралтай гэсэн мэдээлэл байна.

Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Базаргүрүү гэж нээлттэй мэдээллийн сан болох улсын бүртгэлд бүртгэжээ. Харин эцсийн өмчлөгчөөр Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар бүртгэлтэй байгаа юм. Дээрх хоёр өмчлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын төрсөн дүү байх магадлал өндөр байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мархайсан хулгайч Бямбацогтыг зайлуул

Зочин
Зочин

Үнэн л дээ. Энэ нэг тэмбүүрсэн царайлсан Бямбацогт маш ашиг сонирхлын зөрчилтэй дурак. Ядаж нүүр амаа янзлуулаач,тэр их мөнгөө өөрөөсөө хүртэл харамласан мал

Зочин
Зочин

hovdiin zereg sumiin tarvaganii nuhend ussun hulgaich

ЗОЧИН
ЗОЧИН

ХОВДЫН ХҮЗҮҮГҮЙ ЭБИГИЙН НУТГИЙН ДҮҮ С.БЯМБАЦОГТ АЛЬЧ ЗАСГИЙН ГАЗАРТ САЙДААР ЗАЛАРЧ Л БАЙДАГ, ОЛОН ЯАМНЫ САЙДЫН СУУДАЛ ДАМЖИН ТУХАЛДАГЧ ТУХАЙН САЛБАРЫГ УНАГАЖ ОРХИОД ДАРААГИЙН САЛБАРЫН САДЫН СУУДАЛД ГУЛСДАГААРАА АЛДАРТАЙ. СҮР БАДРУУЛСАН МЭДЭГДЭЛ ХИЙЖ ИХ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА МЭТЭЭР ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ГАРЧ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ ХУУРСААР ИРСЭН ШОУЧИН. ҮНЭНДЭЭ С.БЯМБАЦОГТЫН ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ ЭНЭ БАЙНА ГЭЭД ҮЗҮҮЛЧИХ ЮМ ТҮҮНД ТҮЙ Ч БАЙХГҮЙ. ХАРИН ТӨРИЙН МӨНГӨӨР ХУВИЙНХ НЬ БИЗНЕС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖСӨНҮҮ ГЭВЭЛ ТИЙМ ГЭХЭ НЬ ТОДОРХОЙ. ТЭР ӨӨРИЙГӨӨ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОНО ГЭЭД МӨРӨӨДЧИХСӨН ЯВАА. ЭНҮҮНД ДАРХАН ЦААЗАТ БОГД УУЛАНД ОЛОН МЯНГАН ГА ГАЗАР АРЫН ХААЛГАДАЖ АВАХ БОЛ ЮУ БИШ.

Холбоотой мэдээ

Back to top button