Б.Батбаатар: С.Батбаатар надаас яамны газрын даргын албан тушаал нэхсэн

Иргэний зориг ногоон нам хоёр тал болж хуваагдаад буй. Учир нь ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй гишүүд өчигдөр Онц их хурлаа зохион байгуулж, намын дарга Б.Батбаатарыг намаасаа хасах шийдвэр гаргасан. Улмаар намын шинэ даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3 хувийн саналаар сонгосон юм. Тэгвэл тус үйл явдалтай холбоотойгоор ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ИЗНН-аас хэн нэгнийг өөрсдийн дураар хасах эрх хэнд ч байхгүй. Онц Их хурлаар намын даргыг хөөлөө гэдэг асуудлыг ярьж буй нөхдөд хандаж хэлэхэд намын дүрмээр гишүүнийг хасах, хариуцлага тооцох асуудлыг намын хяналтын байгууллага нь шийдвэрлэдэг. Харин С.Батбаатар надаас БОУАӨЯ-ны хүрээлэн буй орчин үнэлгээ хяналтын газрын даргын албан тушаалыг нэхсэн. Чи тэнд очиж яах гэж байгаа юм гэхэд “Уул уурхайн дээр байгаа хэдэн компанийг шалгаж эрхийг нь хаагаад хэдэн төгрөг олоод ирье” гэж хэлсэн" хэмээлээ.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.