ЭРҮҮЛ МЭНД

24 цагийн дотор улаанбурхны батлагдсан 21 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний дэгдэлт гуравдугаар сарын 14-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагт 21 тохиолдол батлагджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 5 нь нийслэл Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт илэрсэн байна. Харин нас баралт шинээр бүртгэгдээгүй байна. Одоогоор 49 хүн эмнэлэгт ,1 хүн гэрээр хэвтэн эмчлүүлж байна. 

Улсын хэмжээнд нийт 14,364 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 11,658 нь Улаанбаатар хотод, 2,701 нь орон нутагт бүртгэгдэж 15 хүн нас барсан байна. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хүүхдүүд илүү өндөр байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button