УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн АН-ын даргад Б.Ган-Очир ганцаар дэвшиж байна

Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны ээлжит хурал эхэллээ.Энэ хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргыг тодруулна.

Мөн шинээр сонгогдсон нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүд, дэд дарга, даргыг албан ёсоор батламжилна. Ардчилсан намын Нийслэлийн намын хорооны даргад Б.Ган-очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байна.

Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна.

Б.Ган-Очирын намтар

  • Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
  • Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
  • Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button