Улс төрийн мэдээ

Ц.Сандаг-Очир сайд болсон тул ТББХ-ны гишүүдийн нэг нь хурлаа түр удирдана

Н.Учралын Засгийн газарт шинээр сайд болон орж ирсэн есөн хүн бий. Тэдний нэг нь Ц.Сандаг-Очир. Түүнийг ИЗНН-ын Б.Батбаатарын оронд БОУАӨ-ийн сайдаар томилсон, ажлаа хүлээн аваад дөрөв хонож байна.

Ц.Сандаг-Очирын хувьд 2025 оноос эхлэн ТББХ-ны даргаар ажиллаж, байнгын хорооныхоо хурлыг удирдаж байсан. Өдгөө сайдаар томилогдсон учир тус хуралдааныг даргалахгүй гэсэн үг.

Өнөөдрийн 15.00 цагаас ТББХ зургаан асуудал хэлэлцэхээр товлогдсон. Ц.Сандаг-Очирын оронд тус байнгын хорооны даргаар хэн томилогдох вэ, өнөөдрийн хурлыг хэн удирдах вэ гэх асуулт хөвөрсөн.

Энэ талаар тус байнгын хорооны гишүүнээс тодруулахад "Одоогоор байнгын хорооны даргын томилгоо хийгдэхгүй. Хуралдааныг ТББХ-ны гишүүдийн нэг нь удирдаад явна. Өнөөдрийн хуралдааныг Ж.Бат-Эрдэнэ даргалах байх" гэлээ.

ТББХ-оор өнөөдөр хэлэлцэх асуудлууд:

 · Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

·  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, Сонсгол даргалагчийг сонгох тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button