НИЙГЭМНийгэм мэдээ

114 жилийн настай "Гоожингийн өндөр"-ийг сэргээн засварлахаар болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороонд байрлах "Гоожингийн өндөр" гэх нэршилтэй түүхэн барилгыг сэргээн засварлах А даалгаврыг боловсруулж, удахгүй тендер зарлахаар болжээ. 114 жилийн түүхтэй уг барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах аж. "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаан гурван жилийн өмнө шүүх дээр маргаж, ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй өнөөдрийг хүргэжээ. Тэгвэл нийслэлээс газрын эзэдтэй тохиролцож, тус байшинг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлж авсан авснаар сэргээн засварлах боломжтой болжээ.

"Гоожингийн өндөр" хэмээх хоёр давхар модон байшинг анх 1914 онд Богд хааны Өндгөн сүргийн нутагт, одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнд зориулан барьжээ. Уг байшинг 1918-1919 онд Сангийн яаманд шилжүүлэн өгч, зүүн Сэлбийн зүүн хэсэг, одоогийн 21 дүгээр сургуулийн зүүн хойно, Баянзүрх захын баруун урд хэсэгт шилжүүлэн авчирсан байдаг. Энэ байшинд Сангийн яамны “Гадаад хүүгийн хэлтэс” үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд С.А.Козин зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэр үед аливаа хоёр давхар байшинг “өндөр” гэж хүрээнийхэн нэрийддэг, мөн Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул “Гоожин” хэмээн сунжруулан дуудах болсноор “Гоожингийн өндөр” хэмээх нэршил бий болсон аж.

Энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байв. Хятадын түрэмгийлэгчид энэ байшинд Богд хааныг 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу 50 гаруй хоног гэрийн хорионд байлгаж байжээ. Хожим уг байшин Санхүүгийн техникумын оюутны дотуур байр, 21 дүгээр сургуулийн ажилчдын байр болсон ч өдгөө эзэнгүй хаягдаж хоцроод буй. Гоожингийн өндөр нь тухайн үеийн дүр байдлаа хадгалсаар ирсэн түүхийн дурсгалт газрын нэг билээ?

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түүхийн ямар ч дурсгал биш шдээ.Мөнгө идэх далим юм даа

Зочин Ж
Зочин Ж

Хуучин барилгуудыг сэргээж түүх түүхээр нь ашиглах нь зүйтэй . Манайд түүхэн барилга Сүмийн суурьнаас өөр байшин байхгүй шүү дээ .

Иргэн
Иргэн

Зөв хө. Амьдралд мөнгөнөөс өөр бас үнэ цэнэтэй зүйл байдаг юм гэдгийг харуулж өөд нь татаж музей болгон хүүхэд залуучууддаа үзүүлэх хэрэгтэй. Мөнгөнд нүд нь сохорсон хүмүүс бол ойлгохгүй. Хөдөөнийхөн ч ойлгохгүй

Зочин
Зочин

Энэ балгас болсон байшинг сэргээж босголоо гээд ямар хэрэг байх вэ дээ. Ямар ч хэрэггүй. Ийм балгасыг сэргээх гэж мөнгө зарцуулна гэдэг дэмий

БбЗочин
БбЗочин
Reply to  Зочин

Хөдөөний чамд хотын юм хайран биш л дээ дуракаа.

Иргэн
Иргэн

Уг нь түүхэн барилга сэргээх нь буруу ч юу байхав гэхдээ ийм хүнд үед Монгол улсын хамаг хөрөнгө мөнгийг цөлмөж Монгол улсын хөгжих боломжийг бүрэлд нь цөлмөсөн МАН мафиуудын зөвхөн ганц Аймгийн жижигхэн түшмэл хөрөнгөө гаргаад сэргээчих хэрэгтэй байна аа МАН аа!!! МАН -АН мафиуудын цөлмөсөн хөрөнгө бол ойролцоогоор 200-300 тэрбум ам долларыг цөлмөсөн гэсэн тооцоо байдаг гэсэн шүү дээ!!! Өөрөө хэлбэл Монгол улсыг Бар улс болгох хөрөнгийг хулгайж гадаад дотоодод нуусан гэсэн үг!

Зочин
Зочин

овоошдээ гайгүй хямд зардлаар л засчих юм бна. Ихдээ 150сая

Зочин
Зочин

Нураагаад газрыг чөлөөлөөд өөр юм хийх хэрэгтэй ингэж дэмий мөнгө үрэх хэрэггүй

Зочин
Зочин

Аюултай учраас нураа дороо подволгүй аюултай

Холбоотой мэдээ

Back to top button