Ерөнхийлөгчийн баг болон Л.Оюун-Эрдэнийн толхилцооноос юу тод харагдав
Бүлгээрээ "Илүү дутуу үг үл хэлж, намын бодлогоор парламентын үйл ажиллагаанд оролцоно" гэсэн бичигт гарын үсэг зурахыг УИХ-ын гишүүддээ МАН тулгав. Үүнийхээ дараа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэхээр дэд хорооны хуралдаан зарлаад, ёс зүйг хуульчлах агуулгаарх Ерөнхийлөгчийн хуулийн төслийг байнгын хороонд дэмжүүлэв.
Байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн мэтгэлцээний уур амьсгалаас МАН-ын дотоод нөхцөл байдлыг харахад,
- Нам доторх цөөнхийн бүлэг нь Засгийн газарт хамтарсан ч тодорхой байр сууриудаа хэвээр хадгалах юм байна.
- Л.Оюун-Эрдэнийг АН, ХҮН намтай хамтарсан учраас Ерөнхийлөгчийн инстутиц танхимыг нь унагасан, түүний багийнхан намын гишүүнчлэлтэй юм байна.
- Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн хуулийн төслийг парламентаар явуулахгүй гэдэг дээрээ хатуу зогсох ч санал хураалт дээр гишүүд айдастай, зугтсан, болгоомжилсон хэвээр байгаа.
- Хуулийн төслийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга тайлбарласан нь буруугаар эргэж, Ерөнхийлөгчийн багийнхны "түрэмгий" байдал цаашдаа олон нийтэд ихээр шүүмжлэгдэх нөхцөл үүсгэхээр байна.
- Ерөнхийлөгч, Парламент гэсэн ард түмнээс сонгогддог хоёр инстутиц энэ мэтээр эрх мэдлийн мөргөлдөөн үүсгэсээр байх хандлагыг харж болохоор байв.
Харин Ардчилсан намаас Ч.Лодойсамбуу гишүүн сэтгүүлч суурьтай тул шүүмжлэлт байр сууринаасаа ухарсангүй, айж эмээсэнгүй. Ерөнхийлөгчийн эсрэг сөрөг хүчнээс цор ганц үгээ хэлсэн гишүүн болов. ТББХ-нд байдаг Ө.Шижир тэргүүтэй АН-ын гишүүд зориуд зугатсан нь АН-ынхны нэг хэсэг Ерөнхийлөгчийн "шууд" халаасанд байгааг харуулсан үйлдэл болов.
Цөөнгүй гишүүд уг хуулийн төсөл парламентын дархлааг сулруулж мэдэх, ерөнхийлөгч өөрөө төрийн эрх мэдэл буюу иргэдийн төлөөллийн эрхэнд халдаж байна гэх зэргээр шүүмжилсэн ч дэмжиж кноп дарсан.
Бүр зарим нь илтэд эсэргүүцсэнийхээ дараа байнгын хорооны санал хураалтад аль ч талд нь ороогүй зэрэг нь олон зүйлд хариулт болохоор байлаа.
Түүнчлэн парламентын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох хуулийг танилцуулсан ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өөрөө МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт дүр зураг.
Ерөнхийлөгч өөрөө нам бус гэх авч өнөөдөр МАН дотор түүний эрх мэдлийг аялдагчид хийгээд түүнээс эмээгсэд олон хэвээр байна.
Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр ТББХ-ны дарга нь сайд болчихсон тул МАН-ын бүлгийн дарга нь хуралдааныг удирдаж, хуулийн төслийг ерөнхийд нь дэмжээд, сайжруулъя гэдэг саналаа ил тодорхой илэрхийлснийхээ дараа санал хураав.
Ингээд, чуулганы нэгдсэн хуралдаан руу уг хуулийн төслийг шууд хэлэлцэх эсэхээр бус үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн байнгын хорооны саналын томьёоллоор оруулж ирэхээр болсон юм. Хэлэлцэх эсэхийг дэмжихээр бус шууд үзэл баримтлалын хүрээнд дэмжих гэсэн нь дэмжихгүй байх сонголтыг нэг ёсондоо гишүүдэд олгоогүй харагдана.
Г.ИТГЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Impeach Khurelsukh
HAMAG GAI ZOVLONGIIN UNDES BOL HENTIIN HUDALCH HORON MUU SANAAT OYUERDENE BILEE
Жагсаалтаар сонгогдсон гишүүдэд яг тохирно. Харин сонгуулиар сонгогдсон бол 50%үйлчилнэ.
Оюукаа ялагдаж сураагүй байна даа ийм амьтан улстөрд хол явахгүй
Наараг ёс зүйн зөрчил гаргасан гэж золиосонд гаргаж (ганц чаддаг нуруунд нь гутга) пуу паа гэж сүр болгож Хэрээ тархи угаалтын кино жагсаал үймээн. Олон жил харсан, бараг чадна шүү
Дийлэх нь л муу Нара харагдах юмаа
Нара гэхдээ үнэхээр төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах хүн биш. Бүдүүлэг авгайг гишүүнээс нь эгүүлэн татах хэрэгтэй
Үнэхээр сэжигиин авгай
Хувьсгалт нам биш дээ . Ямар хүн ерөнхийлөгч болчихсон юм бэ
Зоригтой, шуурхай ажиллаач ээ Хамгийн ёс зүйгүй дураараа авирлагчид гишүүн болчихсон бгаад бна. Хэрэв гишүүд дүгнэлт хийж хуулиа баталж өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол ард түмэн нeпалдаж тараахад бэлэн бгаа шүү. Хаан шиг аашлахаа больцгоо.
Энэ боловсролгүй, тэнэг дээр нь их мөнгөний амтанд орсон хутгуур Оюун-эрдэнийг маш хурдан гишүүнээс эргүүлэн татах ёстой. МАН АН 2- хооронд гүйж бгаа зөвхөн мөнгөний төлөө их эргүү нөхөр.
Оюунэрдэнийг гишүүнээс нь татах нь зөв шалга
Нэгэнт Монголдоо хэнч биш болсон хулгайч Данх улсаа яаж хорлох вэ гэдэг зам үлдсэн. Ганц чаддаг сурсан арга нь троллуудаараа дамжуулан зохиомол дайсан бүтээж худал мэдээлэл түгээж боловсролгуй иргэдийг турхирч талцуулах болно. Дахиж төрийн өндөр албан тушаалд очно гэсэн сэрүүн зүүднээс сэрээгүй яваа тэнэг
danh t1 blaa
Хүрэлсүхиийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж дахин сонгогдохыг Оюук эсэргүүцсэн учир л огцорсон. Гэхдээ яахав, унаж босч үзэж байж л чанга улс төрч болно. Оюук яалтачгүй нөлөөтэй том улс төрч болсон байна лээ. Байнга ярихгүй хааяа нэг жинтэй дуугардаг имиж барьж яваа нь ч зөв
ОЭ ҮХСЭН БАЛДУУШНЫХАН ЧАНГА УЛС ТӨРЧ БОЛХОВДЭЭ ХҮРЭЛСҮХ ӨӨРИИГ НЬ ЁӨК БАЙХ ХЭДЭН ЖИЛИИН ХУГЦААНД ДУРААРАА ДАЛДАГНАЖ ДАРВАЛЗАЖ ТОЛГОЙД НЬ ГАРСАН ХЭДЭН БӨӨСНҮҮДЭЭ ТҮРИИНДЭЭ ХӨӨЖ ОРУУЛАХАА МЭДЭХТЭЙГЭЭ БАЙЛГҮЙДЭЭ КҮҮХ ОДОО ДИИЛДЭХГҮЙЭЭ
Уурын зуухны галч хүн Мие овогтоос мундаг байх уу?
Өсөхийн өлөн яахаас ч буцахгүй!!!