Ц.Сандаг-Очир шөнийн 00 цагт Туулын хурдны замын төслийг ТҮР зогсоосноо зарлажээ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир шөнийн 00 цагт яам дээрээ Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдэгджээ.
Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул, Туулын хурдны замын төсөл нь УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл болохыг танилцуулсан байна.
Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг 4 дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамардаг.
Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдэхдээ,
Үүнд:
- Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
- Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шөнө 00 цагт ийм том шийдвэр гаргасан нь өөрөө сонин юм
Бүр зогсоо хэрэггүй
Хотод зам хэрэгтэй ч байгаль орчноо бас бодох ёстой
Байгаль орчны шаардлага биелээгүй бол зогсоох нь зөв
ene bol zuv shiidver gehdee hugatsaandaa hurdan shiideh heregtei
Хууль зөрчсөн бол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой
00 цаг чинь ажлын бус цаг шүү дээ.Сандагочир гэж ямар мэргэжил боловсролтой хүн бэ.наад толгойгоо ажиллуулаачээ.бургас урганаа,харин түгжрэл буурахгүй.Харин Туулын бургасыг хядаж хаус болохоор барь болдог юм уу.Туулын усыг бохироор хордуулах нь зөв юм уу.Хүмүүс минь бөндгөрөө ажиллуулаач.Гүйх нохойд гүйхгүй нохой бүү саад болоочдээ
Ам бүхэнд нь хаус барьж бохироо Туулд цутгаж байхад эдгээр байгальд хайр зарлагсад хаа байв аа .
ene tusul ehleed huuli duremee buren hangah heregtei shde
Өөдгүй новш бид зоригтой эрсдэл хийж амьдрахгүй бол монгол ядуу гуйлгачин чигээрээ л үлдэнэ.
Ter unen shuu iim baihiin bol hiizeech hogjohgui mongol ULS min mongoloo gesen setgel algdaa ene ulsd
Туулын бургасыг хядаж баригдсан МАН -АН мафиуудын хотхон, Хаусны эзэдийн лоббигоор, төлбөртэй жагссан ТҮц эрхлэгчид, автомашины ченжүүдийн турхиралтаар мега төслүүдийг зогсоож байгаа нь харамсалтай!!! Үнэхээр Туул голыг хамгаалах гэж байгаа бол Заамарын хөндийд очоод хардаа төлбөртэй жагсагчидаа!!!
Тэр гол дагуу барьж байгаа барилгуудаа зогсоолдоо хөөе
Одоо зогсоовол тэрэн шиг тэнэг үйлдэл байхгүй дээ
Ажил хийлгэхгүй, идэж шамшигдуулах сонирхол даваж гарлаа даа.
ajil ni ehlehed ni yagaad hyanalt tavij boloogui yum bol
Төслийг ингэж дундаас нь зогсоохоор зардал улам өснө дөө
Ил тод мэдээлэл сайн өгөх хэрэгтэй иргэд ойлгохгүй байна
Болио,хурдны замаа хурдан эхлүүлээчээ
Энэ мэлхий хөгжлийн садаа болох нь дээ их хугацаа алдана шүү
Эхэлсэн бол дуусгах хэрэгтэй сайд минь
ajil ni ehlehed ni yagaad hyanalt tavij boloogui yum bol
Сандаг Очир ч Сандаг Очир юм даа
.....тэр орчимд баригдсан хороолол. ХАУСнуудыг ч шалгаж тогтоох хэрэгтэй...бохироо урсгаж байгаа хороолол, ААН-ийг ч шалгах боломж гарлаа...
Эхлэхээс нь өмнө хяналт аа тавихгүй яасан бэ хэдэн хөлсний мөнгөний хулгайчуудаас айгаад байдаг уу бас авилга авсан уу Сандал очихыг атг шалгуул
Шөнөөр шийдвэр гаргана захиалгаар гэж хардхаар л юмдаа
Бас л хугацаа нь хойшилох байхдаа Сайдад ашиггүй төсөл байждээ
тэр Алтанзул гэж нөхөр цэвэр агаар сан билүү дарга хийж байгаад хэрэгт холбогдож 461д суусан юу болж бна аа үнэн юм гэж бна уу бүр хэлтсийн дарга ёо
Пязда нар нээрээ улс төржөөд энэ улсын хөгжлийг байнга гацаах юмаа
Бид ганц хурданы зам ч үгүй хэзээ хөгжих вэ. Зайсангийн хэдэн жоомнууд гэртээ ойр тавиулах гүй гэр хороололоор тавиулах сонирхолтой. Бүгд мэддэг тэ. Тэгээд улс нь хөгжихгүй баахан малнууд хуралдаж.
Одоо ус байгаль аа боддог болж гэнэ. Туул гол тойрсон баахан барилга. Уулын амууд дүүрчихсэн бга. Инээдэм цааш аа
Хөгжлийн садаанууп
Төр ард иргэдийнхээ төлөө юм хийхээр бөөн жагсаал цуглаан шалгалт шүүлэг болдог нэг хулгайч хувдаа аваад бурагсыг нь хядаад том том барилга барихад хэнч олж хардаггүй хараад хэлсэн ч шалгадаг газар байхгүй шүгэл үлээсэн хүн нь өөрөө хэрэгтэн болдог
shalgalt ni yamar baisniig todorhoi il tod helmeer bn
Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж
Хог юм байна даа сандагаа
Зүгээрл нөгөө өмхий улс төр хөгжлийн гав
Нямбаатараа намнах гээд МАНАН мөнхийн ашиг сонирхол л байдаг юм байна.
Эргүү сда вэ
Рио ийн зг, УИХ, хүрэлсүх нар израйлын элчинтэйгээ хамт монгол улсаас минь зайлогцор
Мал
1000-ны замыг анх эхэлж байхад бас л хэсэг бүлэг мангуу эргүү юмнууд Мянгуужингийн зам гээд хуцаад солиороод байсан одоо ичихгүй тэр замаараа давхиж яваа даа хар малнууд..
hugjil chuhal gehdee baigal orchin iluu chuhal shuu
tur zogsooh bish hariutslaga tootsoh heregtei yum bish uu
hugjil baigali 2-iig tentsuuleh ni hamgiin hetsuu ni yum daa
Энэ МАН- ы МАНГАР сайдууд үнэн дүнхүүрчихсэн эргүүнүүд байх юмаа, эсвэл үүрийн 4 цагт цэргүүд жагсаагаад л эсвэл шөнийн 00 цагт хуралдаж шийдвэр гаргаад л галзуурчихсан юм биш үү? Ийм шийдвэр үнэн зөв гарсан гэхэд маш эргэлзээтэй. Энэ байдлаараа Учралын ЗГ нэн их удахгүй байх даа!!!
Төсөлийг замаас нь зогсоох нь буруу
Хуцаж байгаа юм шүү бүр зогсоох хэрэгтэй. Байгаль орчны яамныхан байгальд ээлтэй төслийн үнэлгээг хийлгээд очихоор хурал дээр их хатуурхаж аймаар сүртэй сүртэй юм ярьж хэзээ ч баталдаггүй мөртлөө дарга нарын даалгавраар бол ямар ч шаардлага хангахгүй олигтой үнэлэлт дүгнэлт байхгүй тийм үнэлгээг болохоор толгойг нь илээд баталчихдаг тийм л байгаль орчиндоо хамгийн их халтай хүмүүс дээ
Төсөл зогсоосон зардлыг Сандагочир өөрөө төлөх болтугай.
Har gai
Buteen baiguulaltand yaj iigeed l saad bolj chadah ym
Ионгол улсын бүх хууль дүрмийг зөрчсөн байгаль сүйтгнсэн төсөл ч гждээ төсөл нэрээр хулгай хийгээд сурцан ллрууд над хулгайгаа бүрмөсөн зогсоо хулгайч нар хулгайгаа хийх гд үхэцгээж бна хулгайч нарыг сайн шалгах ёстойшүү