УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Батцэцэг: Энэ онд ААН-үүдэд хийхээр төлөвлөсөн 9300 гаруй хяналт шалгалтыг цуцаллаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Ерөнхий сайд Н.Учрал "Чөлөөлье" аяны хүрээнд хоёр томоохон шийдэр гаргасныг тодотгов.

Нэгт, 2026 онд төрөөс ААН-үүдэд хийх 9300 гаруй төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалж, бизнес эрхлэгчдийн ажиллагааг дэмжинэ. Гэхдээ иргэдийн өргөдөл гомдол зэрэг шалтгаанаар хийх төлөвлөгөөт бус шалгалт хэвийн явагдана.

Хоёрт. Төрийн албан хаагчдыг явцын тайлагналтаас чөлөөлж, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, бүтээмжтэй ажиллуулах талаар тогтоол батлагдлаа. Үүнтэй холбоотой ажлын цагийн менежментийг уян хатан болгож, ажил эхлэх цагийг 07:00-08:30 байхаар тарах цаг 16:00-17:30 байхаар зохицуулалт хийсэн. Нийслэлийн боловсролын болон үйлчилгээний байгууллагууын цагийн хуваарьт өөрчлөлт орулулах эрхийг хотын даргад олгож байгаа.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

цагийн уян хатан менежмент тохирох тохирохгүй ажил байна шүү. бүгдийг хавтгайруулж болохгүй

Зочин
Зочин

Учралын суганы үс авгай

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button