Н.Мөнхнасан: Манай ХОЁР дансыг одоо болтол нээгээгүй л байна

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавар гаргаж, татварын өрийн улмаас хаагдсан 12,100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргаад буй.
Шийдвэр энэ сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд түгжигдсэн дансууд нээгдсэнээр компаниуд зөвхөн орлого хүлээн авах бус, зарлага гаргах боломжтой хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан "Дансаа нээлгэе" хэмээн цахим хуудаснаа хоёр хоногийн өмнө бичсэн билээ.
Гэтэл өнөөдрийг хүртэл компанийх нь хоёр дансыг нээгээгүй байгаа талаар дахин мэдээлэл оруулжээ. Тодруулбал, Манай 2 дансыг лав одоо болтол нэгээгүй л байна. Эсрэгээр нь дансан дахь мөнгө аль хэдийн албадан татагджээ. Нээгээд ч нэмэр алга. Тэгсэн Гаалиас өчигдөр 1 сарын хугацаанд данс нээнэ гэхдээ төлбөр тооцоогоо дуусгахыг шаардсан байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар энэ салбарын тоног төхөөрөмж татвараас чөлөөлөгдөнө гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг бид шаардаад байгаа.
Газрын тос боловсруулах, ХАА гээд үйлдвэрүүд энэ төрлийн татварт хөнгөлөлтөө хамгийн түрүүнд аваад явдаг. Ингэж хуулийг ялгавартай хэрэгжүүлж болох уу?
Бусдаар бол бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй.
Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог татварын багц хуулийн шинэчлэлд дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар оруулах мөн хууль хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй байна” хэмээн бичжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гааль гэж ялзарсан газар байнаа???
улстөрчийн амаар попрох яах вэ, наад татвар ч бай гааль ч бай мөрдөгдөж байгаа хуулийн заалтаа л дагана шүү дээ. буруутвал Учрал буруудах уу, ажлаа хийж байгаа төрийн албан хаагч буруутах уу. эхлээд хуульдаа өөрчлөлт хийж, хорьсон хязгаарласан заалтуудаа хүчингүй болгооч. энэ улсад засаг төр гэж байна уу, дээр дооргүй анархистууд болчихоо юу
Танай компани чинь АН-ын компани тул та нар сайнаа үзнээ гайгүй!
ЭНЭБИШ ДАРГА ТАНАЙ ЭЭЖ 2 ЗҮГЭЭРГҮЙ БАЙСАН БАЙХ ТА НАР БОЛ ХУЛГАЙ Ч НАР ШҮҮ
Өрөө өгөхөд бэлэн мөнгөө бэлдээд байж бай.
Энэ гэр бүл чинь яаачихсан болоод ийм зовлонтой байдаг юм болоо!!! Татвараа төлдөггүй, эсвэл төрөөс хулгай луйвар хийсэн ч гэсэн МАН мафиуудын эгнээнд явсан хэнд ч Монгол улсын хууль үйлчилдэггүй шүү дээ!!! Эсвэл МАН мафиуудаа, Хүрэлсүхэд татвараа өгөхгүй гээд Шудрага ёс нэхээд байгаа компани юм болвуу даа!!! Ямартай ч МАН мафи төрийн дургүйг хүргэж!
Их л мөнгө бас их дээд үү рэг
Татвараа төлчихгүй юу!!!