Улс төрийн мэдээ

З.Мэндсайхан: 8000 ААН-ийн дансыг нээсэн. Өнөө оройдоо үлдсэнийг нь нээнэ

ААН-үүдийн дансыг нээх тухай Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд З.Мэндсайханаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр,

Өчигдрөөс эхлээд данс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлсэн. Арилжааны зургаан банкаар данс нээх процесс үргэлжилж байна. Ингэхдээ 12500 ААН гэж байгаа боловч мэдээж ганц данс ашигладаггүй. Одоогийн байдлаар 8000 орчим ААН-ийн данс нээгдсэн байгаа. Өнөөдөр орой гэхэд бүх дансыг нээнэ.

Тухайн орон нутаг дахь банкууд руу албан ёсоор шатлалтайгаар харилцаж байж данс нээх учраас эдгээр нөхцөл байдал үргэлжилж байгаа. Гол нь төр ААН-үүдийг сарын дотор татварын өрөө төлж барагдуулах, ингэхдээ энэ хугацаандаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор л хангаж өгч буй юм.

-Төр ажил гүйцэтгүүлсний төлбөрөө 3 хоногийн хугацаанд барагдуулдаг байх шийдвэрийг Засгийн газар гаргасан шүү дээ?

-Төсвийн хөрөнгө оруулалтаар болон төрөөс худалдан авалт хийсэн ажиллагааг тухайн гүйцэтгэл дээр гаргаж ирсэн материалын дагуу шаардлага хангаж байвал 3 хоногийн дотор төлбөрийг нь гаргана л гэсэн үг юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тдв
Тдв

Сарын дотор юу өөрчлөгдөж, амжуулч чадах билээ

Хулгайч
Хулгайч

Өөрсдөө хаачихаад одоо болохоор хувийн хэвшлээ дэмжиж байгаа нь энэ гэнэ ээ. Ийм л өмхий хулгайяууд байхгүй юу. Хийсэн нүглээ буян хийсэн болгож рекламдаж чадаж байгаа юм даа. Харанхуй хар масс нь түүнд нь хууртаж улгаа ташиж өвс чулуудаад л..

Back to top button