Улс төрийн мэдээ

Хувьдаа гурилын үйлдвэртэй, ЖДҮХС-аас зээл авсан Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад зөвлөнө

2023 онд ХХААХҮ-ийн экс сайд Х.Болорчулуун тус салбарын шинэ сайд Ц.Идэрбатын зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр 2012 оноос хойш УИХ-д сонгогдож байсан бөгөөд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийн нэг. Хувьдаа “Дорнод гурил” ХХК-тай бөгөөд 2016 онд 950 сая төгрөгийн зээл авсныг нь 2021 онд хуулийн байгууллага тогтоож байсан.

Хүнсний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хүнийг ХХААХҮ-ийн сайд болгоод зогсохгүй Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болгож байв. Сайдаар орж ирэхэд нь түүнийг хэвлэлүүд багагүй шүүмжилж, нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан ч тэгсгээд намжсан.

Opendata-гаас ашиглав

Түүний эзэмшлийн “Дорнод гурил” компани Дорнод дахь төрийн байгууллага, цэцэрлэг сургуулиудын хүнс, бүтээгдэхүүний хэд хэдэн тендерт шалгарсан нь датагаар нээлттэй бий.

ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө авсан гишүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж МАН амлаж байсан ч Х.Болорчулуун 2022 онд сайдаар орж ирсэн бөгөөд ийн хэдэн жил мартагдаж байгаад эргээд ХХААХҮ-ийн Ц.Идэрбатын зөвлөхөөр орж ирж байна.

МАН зарим сайд нартаа, сайдын туслах зөвлөхдөө цензургүй ханддагын нэг жишээ энэ юм.  

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхэж байсан хулгайч үхсэнээ зөвлөдөг юм идэр бат гэж новш минь чамд энэ хулгайчаас өөр хүн олдсонгүй юу

иргэн
иргэн
Reply to  Зочин

яаж хулгай хийдгийг л заах гэж зөвлөгч болсон гэж хардаж байна

Болд
Болд

ЭНЭ ХҮНЭЭС ӨӨР ХӨДӨӨ АЖ АХУЙ МЭДДЭГ САЙН ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА УУ
ЯДАЖ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМТЭН БАЙСАН БОЛ ЯАХ
ВЭ ДЭЭ

Зочин
Зочин

БОЛРОО БОЛИООО

Хулгайчдын нам энэ дээ
Хулгайчдын нам энэ дээ

Хамтран хулгай хийе, гусвал гуссан шиг гусая, 28 онд нам маань онх щаах шинжтэй байна хэмээн зөвлөлдвөө хө!!

иргэн
иргэн

нэр цэвэр хүн энэ намд алга уу. Бараг л байхгүй байхоо. Ийм улс төрчид улс орныг удирдана гэхээр нөгөө авилгал, хээл хахуул, тендерийн луйвар үргэлжилнээ л гэж иргэд ойлгож байна.

Холбоотой мэдээ

Back to top button