Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Жуухаа гардсан шинэ Элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улс орнуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Элчин сайд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх орноо сурталчлан таниулах зэрэг олон үүрэг бүхий өндөр албан тушаалтан.

Мэргэжлийн дипломатчид хаших алба хэдий ч эрх баригч намын зүтгэлтнүүд, тэтгэвэрт гарсан улстөрчдийг томилж, зарим тохиолдолд тэд улсынхаа нэрэнд чирэгдэж ирснийг нуух юун. Тэгвэл энэ удаа ямар намтар түүхтэй хүмүүс Монголын нэрээр овоглож, гадаад улсад элчингээр суух гэж буйг хүргэе.


#1

Ц.Мөнх-Оргилыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр НҮБ руу илгээх тохироо нэлээд эрт хийгдээд байсан ч томилгоо хийгдээгүй. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилогдсоны дараа Ц.Мөнх-Оргил зөвлөхөөр нь очсон. Гэвч МАН-ын хагарлын үр дүнгээр Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа өгөхөд Ц.Мөнх-Оргил ч ажилгүй болоод байв.

Тэр бол МАН доторх С.Батболдын фракцад багтаж, MCS-ийн эрх ашгуудыг гүйцэтгэх ба хууль тогтоох засаглал дамнан хамгаалах дипломат үүргээр УИХ-д гурван ч удаа сонгогдон суусан. Энэ нь ХОМ дээр нь ч илхэн харагдана. Өнгөрөгч хавар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах явцад MCS групп нийгмийн нөлөөлөл өдөөх үйл явцыг санхүүжүүлэх хөшигний ар дахь лоббид тусалсан гэгдэж байв.

Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг талаас нь харвал эл элчний томилгоо нь анхаарал татах нюанс. Нөгөө талд MCS өнгөрсөн хугацаанд ямагт хичээнгүй байсан нэг дүрээ "хэрэглэж" дуусаад хүндэтгэлтэйгээр гадагш элчнээр залах лоббиг нь хийсэн байж болох хувилбар бас бий.

Түүний хувьд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Хууль зүйн яамны дэд сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд хоёр удаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

#2

УИХ-ын сонгуульд 2004, 2012, 2019 онд өрсөөд бүдэрсэн АН-ын угшилтай, алдарт уяач Ж.Оюунбаатар Монголыг БНГУ-д төлөөлнө. Тэрбээр УИХ-д гурвантаа бүдэрсэн ч УИХ-ын олон Орон нутгийн сонгуулийг амжилттай удирдаж, менежер хийж Хэнтийд АН-ыг ялуулсан. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “шагнаж”, Хэнтий аймгийн Засаг даргаар томилж 2012-2016 онд дөрвөн жил ажиллуулсан. Засаг даргаасаа бууснаасаа хойш |2021-2025 онд| БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.

Энэ бүх намтар нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбогддог бөгөөд үүнд "Хөгжлийн банкны хэрэг"-ийг цагаатгасан шүүгч Ж.Болдбаатарын нөлөөлөл ч бий. Ж.Болбаатар бол Ж.Оюунбаатарын төрсөн дүү, дээр дурдсанчлан гурван удаа цагаадсан ч дахин шалгагдаж Н.Алтанхуягийн Ерөнхийлөгч болох мөрөөдлийнх нь тушаа болж буй "Хөгжлийн банк"-ны хэргийг шүүсэн СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч билээ. Энэ байдлаараа хэн хэндээ тустай яваа хүмүүс гэж хэлж болно.

#3

Г.Батжаргал бол ГХЯ-ны үндсэн хүн. Эл яамны үндсэн хүн болгосон хүн нь түүний хадам аав нь гэж хэлж болно. Түүний хадам аав Ж.Гомбожав 1992-1996 онд УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан. Г.Батжаргалын ГХЯ-нд орсон хугацаа ч энэ он цагтай нийлдэг.

Их Британи дахь Монголын Элчин сайдын яам, Вена дахь Олон Улсын Байгууллагын дэргэдэх Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газрын зөвлөх, (ЕАБХАБ)-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч, (ОУАЭА) дэргэдэх суурин төлөөлөгч, (ЮНИДО) болон (CTBTO) дэргэдэх Байнгын төлөөлөгч, Австри улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан. Австрийн элчин сайдаар томилогдсон он цаг нь 2013 он. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг байсан.

Мөн сүүлд Г.Занданшатарыг Ерөнхий сайд байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

#4

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хулан томилогдсон. Түүний хувьд ганц "Богд банк"-нд хувьцаа эзэмшдэг болохоо ХОМ-тээ тайлагнасан. Нээлттэй мэдээллийн сангаас хайж үзвэл тус банкийг Ганбаатар Саруул удирддаг бол түүний аав П.Ганбаатар эцсийн өмчлөгчдийнх нь нэгээр бүртгэлтэй байна.

Г.Хулангийн намтрыг нь судалбал Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж буй туршлагатай дипломатч юм байна. Тэрбээр 2007–2009 онд Гадаад харилцааны яамны Азийн газарт мэргэжилтэн, атташегаар ажиллаж дипломат албанд орсон.

Үүний дараа 2009–2012 онд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж, 2012–2013 онд ГХЯ-ны Европын газарт хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон. 2013–2014 онд Азийн болон Номхон далайн орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2014–2015 онд Ази, Ойрх Дорнод, Африкийн газарт нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Мөн 2015–2018 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажилласан. 2018–2022 онд ГХЯ-ны Азийн, Номхон далайн орнуудын газарт зөвлөх, дэд захирлаар ажиллаж, 2022 оноос хойш Гадаад харилцааны яамны Азийн газрын захирлаар ажиллаж байсан бол өдгөө элчин сайдаар томилогдов.

#5

Сингапур Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Г.Уянга томилогдсон. Уг томилгоо үе улиран залгах цол хэргэм шиг зүйл боллоо гэхэд хилсдэхгүй. Учир нь, түүний аав болон нөхөр нь мөн Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Тэрбээр Турк улсад Элчин сайдаар сууж байгаад бүрэн эрхийн хугацаа нь сая дууссан Г.Мөнхбаярын залуу эхнэр аж. Нөхрийнх нь томилгоо дуусахтай зэрэгцэн өөрөө Элчин сайдаар томилогдож байгаа нь энэ. Ийн нэг гэр бүлийн хоёр ээлж ээлжээр Элчин сайдын суудалд сууж буй нь нам, улс төрийн хамаарал, дэмжлэг ихтэйг харуулж байна.Тодруулбал, түүний нөхөр 2008-2012 онд хотын дарга, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн МАН-ын дарга зэрэг алба хашиж байсан МАН-д нөлөө бүхий хүн.

Харин аав нь ТЗЦ-ийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа спиртийн наймаа хийж баяжсан гэгддэг “шанага” хочит М.Ганболд генерал юм.  Түүнд Монголын төр, цагдаад хашаагүй алба ховор.  Улс төрийн холбоо сүлжээ ч өндөр. ЭЦГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, гэх мэтээр  хөвөрнө. Мөн БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож байсан удаатай. М.Ганболд бол Намбарын Энхбаярын багын найз, хууль хүчин дэх гар хөл нь. Тиймдээ ч түүнийг Ерөнхийлөгч байхад  ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдож байлаа.

Г.Уянгын намтрыг сөхвөл, эрхзүйч мэргэжилтэй, дипломат албанд ажилласан 17 жилийн туршлагатай гэжээ. 2008 оноос ГХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд  сүүлд буюу 2024-2025 онд Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газарт зөвлөхөөр, Сингапурт Элчин зөвлөхөөр  тус тус ажиллаж байжээ.

#6

Н.Энхтайвангийн хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Эн Глори ХХК-д хувьцаа эзэмшдэг. Өмнө нь хадгаламж зээлийн хоршооны чиглэлтэй "Трастпартнерс" гэх компанийг эзэмшдэг байсан бөгөөд тус компани нь 2023 онд татан буугджээ.

Тэрбээр, 1.8 тэрбумын үл хөдлөхтэй, 35 саяын автомашин, 250 саяын газар, 35 саяын үнэт эдлэл, 88 саяын хадгаламжтай хэмээн 2021 онд ХОМ-дээ дурджээ. Тухайн цаг үеэс хойш ХОМ мэдүүлээгүй байна.

Ташрамд дурдахад, түүний хүү Э.Мэндтүвшин нь "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр томилогдон ажиллаж байна.

#7

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Баттөр томилогдоод буй. Түүний намтарт төрийн албанд 21 жил ажилласнаас гурван жилд нь дипломат албанд ажилласан гэжээ. Тодруулбал, 2013-2016 онд ХБНГУ-д суугаа Элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн зөвлөхөөр ажилласан байна.

 Түүний нэрийн өмнө “МИАТ”-ын гэх тодотгол явдаг нь  2018-2021 онд "МИАТ" ХК-ийн  захирлаар ажиллаж байсных. Мөн түүнтэй салшгүй холбогдох нэг нэршил бол Сангийн яам. Тэрбээр 2007-2012 онд Сангийн яамны ТНБД-аар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос эргэн “төрөлх” яамандаа Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зохицуулагчаар ажиллажээ.

Д.Баттөрийг Сангийн яаманд авчирсан хүн МАН-ын томчуудын нэг Ч.Улаан. Анх 2000 онд Ч.Улааныг Сангийн сайд байхад тус яаманд мэргэжилтнээр оржээ. Түүнээс хойш түүнийг гурван удаа тус яамг толгойлоход дэргэдээс нь холдоогүй бөгөөд Сайдын зөвлөх болтлоо дэвшжээ. Тодруулбал, 2007 онд Ч.Улааныг дахин Сангийн сайд болоход ТНБД болж, таван жилийн дараа зөвлөх нь болжээ.

Намтраас нь онцлох өөр нэг зүйл бол Сангийн яамны ТНБД-аар ажиллаж байгаад Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр томилогдсон ч удалгүй өргөлдлөө өгсөн байна.  Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд Герман улсын Геттинген их сургуулийг ахисан түвшний менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.

#8

Б.Болормаагийн хувьд 2009 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлжээ. Ингэхдээ 2017 оноос 2022 он хүртэл Гадаад харилцааны яаманд дэд захирлын албыг хашсан бол, 2022 оноос хойш Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллажээ. Нэг үгээр хэлбэл У.Хүрэлсүхийн үед Элчин сайдын зөвлөхөөр томилогдож, өдгөө Элчин сайд болон илгээгдэж байна.

Тэрбээр зургаан патент эрхтэй, долоон компанийг 50-100 хувийг эзэмшиж байна. Тодруулбал, Мегавүүд ХХК, Меганова ХХК, Мегафронт ХХК, Мегасанатори ХХК, Мегагидропоник ХХК, Мегашит ХХК, Мегавега ХХК юм. Мөн өөрийн орлого нь 153 сая, гэр бүлийн орлого нь 726 сая, таван орон сууц, долоон үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэг авто зогсоолтой. Тус үл хөдлөхүүдийнх нь нийт дүн 5.6 тэрбум. Мөн 100 саяын машин, 225 саяын газартай. Үүнээс гадна дотоодын банканд 35, гадаадын банканд 42 сая төгрөгийн хадгаламжтай.

#9

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Лхагвасүрэн гэх МУ-ын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн цол, зэрэгтэй эмэгтэй томилогджээ.  Тэрбээр  эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Төрийн санхүүгийн удирдлагын магистр аж.

Ажлын туршлагын тухайд, СЭЗДС-д багшаас эхлээд Монцемент төслийн Санхүү эрхэлсэн захирал АХБ-ны Төрийн захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн Төрийн санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, Дэлхийн банканд Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, АНУ-ын Вашингтон Д.С хот дахь Дэлхийн банкны төв оффист Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгчийн ажлын албанд Монгол Улс, БНХАУ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллажээ.

2013-2016 онд Эрдэнэс Тавантолгой ХК-д Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал, Санхүү эрхэлсэн захиралаар ажилласан байна. Энэ цаг хугацаанд АН засаг барьж байсан бөгөөд тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн Я.Батсуурь байв. Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн хэрэгт холбогдуулан, АТГ-аас шалгаж, хоёр сар орчим цагдан хорьж байжээ.

Мөн Б.Батцэцэг сайдын үед буюу 2021 оноос Гадаад Харилцааны Сайдын Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр, 2023 оноос "Тэнгэр Капитал" ҮЦК ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажилласан байна.

Түүнчлэн тэрбээр өөрийн “Сэцэн билгүүн” ХХК-иар дамжуулан 2022 оны гуравдугаар 9-нд  Таван толгой дулааны ДЦС-ын Төслийн EPC гүйцэтгэгчтэй хийх гэрээний санхүүжилтийн нөхцөлийг үнэлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх 67 сая төгрөгийн тендерийг авч байжээ.

#10

Д.Булган нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж буй туршлагатай дипломатч юм. Тэрээр 1999–2004 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд техник ажилтнаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Үүний дараа 2004–2005 онд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, 2005–2007 онд Хөрш орнуудын газарт атташе хийж, дипломат албанд шат дараатайгаар ажилласан байна.

2008–2010 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2010–2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажилласан. 2013–2015 онд ГХЯ-ны Хөрш орнуудын газарт гуравдугаар болон нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2015–2016 онд Консулын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байв.

Мөн 2016–2017 онд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2017–2021 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдон ажилласан. 2021–2024 онд Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга, захирлаар ажилласны дараа 2024 оноос Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад элчнээр томилогдов.

Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 93 сая
  • Гэр бүлийн орлого: 142 сая
  • Нийтийн орон сууц-1, Авто зогсоол-1: 550 сая
  • Газар: 150 сая
  • Хадгаламж: 200 сая байна.

#11

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөрийг томилогдов. Тэрбээр төрийн албанд 14 жил ажилласан бөгөөд үүнээс долоон жилийг дипломат албанд өнгөрүүлсэн байна. Тодруулбал, 2019-2023 онд Герман улсад суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, 2023 оноос Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.

Тэрбээр  2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, орон судлаачаар төгссөн бөгөөд 2006 онд магистр, 2010 онд докторын зэргээ тус тус хамгаалжээ. Мөн герман, англи, орос хэлтэй аж.

Түүний 2023 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 248 сая
  • Гэр бүлийн орлого: 0
  • Орон сууц, барилга байгууламж - 195 сая
  • Газар: 20 сая /Эзэмших-га-1, Өмчлөх-700м2-1₮ /
  • Хадгаламж: 19.4 сая байна.

#12

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төрийн албанд 29, дипломат албанд 26 жил ажилласан туршлагатай Дэмчигийн Тэгшжаргалыг томилсон байна. Тодруулбал, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг гадаад харилцааны ажилтан мэргэжлээр төгссөн бөгөөд 2000 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ.

Тэрбээр 2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны харьяа Дипломатын академийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр магистрын зэрэгтэй суралцаж, төгссөн, Герман, орос, англи хэлний мэдлэгтэй аж.

2021-2022 онд Дипломат ёслолын газарт зөвлөх, 2024 оноос хойш Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Тэрбээр хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-дээ өөрийн орлого 58 сая, 268.2 сая үнэ бүхий орон сууцтай гэжээ.

#13

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Д.Бямбадорж томилогдон жуухаа гардаад  буй.

Тэрбээр 2004 онд ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг олон улсын харилцаа, бүс нутаг судлалын мэргэжлээр төгссөн бөгөөд  дипломат албанд 22 жил ажиллажээ.  Мөн Япон улсын Кюүшү их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос, солонгос хэлний мэдлэгтэй гэжээ.

Харин дипломат албанд ажилласан туршлагын тухайд  2014-2015 онд Ёслолын газрын дарга, 2015-2018 онд БНСУ-ын Пусан хотод суух Консул, 2018-2021 онд Гадаад харилцааны яамны Консулын газарт зөвлөх, 2022 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлогын газрын дэд захирлаар ажиллаж байгаад ийн Элчин сайдаар дэвшиж байгаа аж.


Нийтлэлийг бэлтгэсэн сэтгүүлч: П.ДАВААЖАРГАЛ, О.ОНОН

Эвлүүлэгч: Б.ЭРДЭНЭБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хэмнэлтийн хуулийг гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголчууд бараг амьдардаггүй Европын орнуудад Элчин сайдын яам ажиллуулах шаардлагагүй баймаар юм. Гадаад өр тэнгэрт тулсан, ард түмний амьдрал шалаар болсон байхад татвар төлөгчдийн нэг төгрөгийг хүртэл хэмнэх талаар бодох хэрэгтэй.

Зочин
Зочин

Дипломат алба чинь улс төрөөс ангид байх ёстой биз дээ

Зочин
Зочин

Энэ олон оронд элчин сайд суулгах хэрэг байна уу хайран мөнгө

Зочин
Зочин

Зарим нь ч мэргэжлийн боловсон хүчин биш, шахааны нөхдүүд байх шиг бна. Энэ элчин сайдууд тухайн улсынхаа хэлийг мэддэг юм болов уу даа. Мэддэггүй бол Элчин сайд биш.

Зочин
Зочин

Зарим намтар нь нэлээд маргаантай санагдлаа

Зочин
Зочин

Yostoi l tanil tal n ajilladag system yumuu daa

Зочин
Зочин

Hudlaa shagnal shig tomilgoo haragdaj bn

Зочин
Зочин

Ene bol neg l ih tanil tal haragdaad bn daa

Зочин
Зочин

Нэг хэсэг нь улс төрийн тохироо л харагдаж байна

Зочин
Зочин

Сайхан албан тушаал! 3-4 жил сэтгэл амар ая тухтай аиьдарна

Зочин
Зочин

Shudarga songolt hiisen uu gedeg l asuult bn

Зочин
Зочин

mergejlijn hus, bujn shahaany khumuus

Зочин
Зочин

Бүх зүйл цахим болж байхад цөөхөн хүн амьдардаг газруудад бол хэд хэдэн оронг хавсран суух нь зөв байх

Зочин
Зочин

Зарим нь үнэхээр мэргэжлийн хүмүүс байна

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

#9 орлого хөрөнгөтэй мэдээлэл яасан бэ? Эмэгтэй сайдын найү, бизнeсийн түнш.

Зочин
Зочин

Энэ хэд дотроос Булган л эрх биш дипломат албаны ажлын туршлагатай хүн юм байна!!!

Зочинff
Зочинff

Tataas tulheestei humuus saihan yumoo!!!!!!!!!!! Erguu teneg hun bsan ch elchin bolohoor l haragdaj bna!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Ихэнх нь туршлагатай хүмүүс байна даа

Зочин
Зочин

Элчин сайд гэдэг чинь зүгээр нэг албан тушаал биш шүү

Зочин
Зочин

Гадаадад улс орноо төлөөлөх хүмүүс ийм байх ёстой

Зочин
Зочин

Turshlaga bol davuu tal shuu gehdee

Зочин
Зочин

Монголын нэрийг гадаадад сайхан гаргаасай

Зочин
Зочин

Зарим нь үнэхээр шат дараатай явсан хүмүүс байна

Зочин
Зочин

Төрийн алба ингэж улстөржих нь буруу шүү

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зочин
Зочин

Arabiin negdsen Egipet gene uu

Зочин
Зочин

Arabiin Bugd Nairamdah Egipet gene uu?

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

брөбрыөлыо

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Новшнууд болиод өгөөсэй.

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зочин
Зочин

Уншиж чадалгүй бөөлжис хүрлээ УУЧЛААРАЙ

Зочин
Зочин

Munh orgil shig hog shaarnuud. Mongol ulsiin. Tuluulj. Elchin geheer. Gutahiin....

Холбоотой мэдээ

Back to top button