"УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийг хэлэлцэх эсэх санал хураалт пүрэв гарагт болно
УИХ-ын ээлжит чуулган энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдана. Хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.
Пүрэв гарагт
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт асуух хугацаа 120 минут/
· Бусад
Баасан гарагт
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эндээс хэн нь хэн болох, гишүүний өндөр цалин, Өндөр хангамж эдэлж, ёс зүйгүй аашилж, гишүүний халхавчин дор хэн гадаадаар хэсэж, зугаалж, байхыг хүсэж байна ил тод харагдана. Хууль хүлээж авахгүй, хэлэлцэхгүй бол Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулж, УИХ ыг тараах нь зөв. Иргэд бэлэн байна.
ЭНЭ ХУУЛИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ УИХ ГИШҮҮДИЙН ХАРИУЦЛАГА САХИЛГЫН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА ШҮҮ ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДАХ АВААС ГИШҮҮД ЁС ЗҮЙТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛНОО.ГАЛЫХАА ӨРӨӨНД БОСООГООРОО ХИЙЛГЭХГҮЙ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ХУРАЛДАА ИРЦ БҮРЭН БАЙНА.УЛСЫН МӨНГӨӨР ГАДААДАД ОЧИЖ БАВАЛЦААД БАЙХААР ЯАХЫН ХҮНИЙ НҮДНЭЭС ДАЛД ХЭЛ АМНААС ХОЛ ГАДААД УЛСАД ОЧИЖ ЗАВААРЧИХААД ИРЭЭД БАЙНАШТ
Маш их айж байна даа... 126 гишүүн бусдаас давуу биш харин маш их үүрэг, хариуцлага хүлээсэн хүмүүс гэдгээ ойлгох хэрэгтэй... Хэрэг хийгээгүй, цаашид хийхгээгүй л юм бол юундаа айгаад байгаа юм бэ? Хуулийг дэмжихгүй байгаа гишүүд харин ардчилалаас ухрагчид, хэрэг төвөгт орооцолдсон хүмүүс гэж харагдана. Ард түмэн тэнэг биш!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud