УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна. Тухайлбал,

-"Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээс санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт ,

-Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-"Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button