Улс төрийн мэдээ

"Би хаан биш" гэх хааны үг

Өнөөдөр өглөө Төрийн ордонд болсон "Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн" дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхээр танхимд алга ташуулан орж ирэв.

Түүхийн уг язгуур, мөн чанарын тухай тодорхойлон хэлсэн үгийнхээ араас ерөнхийлөгч төрийн чадамжийн тухай агуулга руу ярианыхаа утгыг чиглүүлж улмаар, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлын тухай хөндөн үргэлжүүлсэн юм. Түүнчлэн үгийнхээ дундуур өөрийнхөө санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг дэмжиж байгаа хүн байна уу, гараа өргө хэмээн хэлж мөн л зааланд алга нижигнүүлэн ташууллаа.

"Татгалзаж байгаа хүмүүс гараа өргөхгүй юу" гэдэг асуултын араас чимээ аниргүй байсанд ерөнхийлөгч "Манай УИХ-ын гишүүд босоод хар даа. 3-4 хүн гараа өргөж байна. Ийм л байгаа юм." гэсээр хувцсаа засаж үгээ үргэлжлүүлсэн юм. Түүний дууны өнгө, биеийн хэлэмж Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас нь огцруулахын өмнөх чуулган дээр үг хэлэх үеийнх шиг түрэмгий, загнасан, тушаасан хэв маягтай байлаа. Ерөнхийлөгчийн биеийн энэ хэлэмж, авирыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр нар байнгын хороо, УИХ-ын чуулган дээр гаргаж харуулсан.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ТӨР, АРД ТҮМЭН гэдэг хоёр үг олон давтагдсан бөгөөд төр гэдэг хүн мэт, ард түмэн гэдэг түүнийг аялдан дагагч мэт уур амьсгалыг танхим даяар төрүүлсэн.

Хуулийг нь заавал батлах ёстой, батлах хүртэл нь дахин дахин өргөн барьж, хэлэлцүүнэ гэдгээ тулгаж, олон арга бий шүү хэмээсэн нь УИХ-ын 126 гишүүний бие даасан, чөлөөт, ардчилсан шийдвэр гаргахад нь нөлөөлөх гэсэн хэлбэр гэж харагдав.

Өөрийнхөө санаачилсан хуулийн төслийг ард түмний хүсэл, захиалга хэмээгээд зогсохгүй 3.5 сая монголчуудыг төлөөлөх эрхтэй ганц хүн нь ЕРӨНХИЙЛӨГЧ өөрийгөө гэлээ. Хэрэв үнэхээр ард түмэн энэ хуулийг хүсэж буй юм бол нээлттэй санал асуулга явуулж, олон нийт энэ хуулийг гаргаж ирэх нь зүй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ыг, Засгийн газрыг үгээрээ хөдөлгөж, араас нь УИХ-ыг мөн үгээрээ хөдөлгөх гэсэн хүсэл эрмэлзлэлээ бүрэн тунхагласан энэ үйлдэл нь "Би хаан биш" гэх хааны үг байв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муухай хараад л загнаад л их дүвчигнэж байна лээ. Мэдрэл нь муудчихсан юмуу, авилгын том хэрэг нь илрэх гээд сандраад байгаа юмуу. Буухаасаа өмнө ямар тавьтиргүй овилгогүй боловсролгүй самраач гар байснаа ингээд сайн харуулж л байг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Harin iim biye zov avaad yavchih chadvargui hun yeronhiilogch bolgochih gej. Hachin tsaraitai l baigaad baina. Tiim ochuuhen setgel zuigee ch udirdaj chadahgui.

Иргэн
Иргэн

"Би хаан биш" гэх хаан. ХААН л болчих санаатай гэмт хэрэгтэн дээ энэ Хүрэлсүх гэгч.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Haan banknii surtalchilgaand toglovol taarna. zugeer

irgen
irgen

Хүрэлсүхийн чадваргүй, ядмаг сэтгэлгээтэй боловсролгүй байдал нь үнэн тод харагдлаа көөркий көөркий

Доогий
Доогий

Хэцүү

Pensioner
Pensioner

Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.

Pensioner
Pensioner

Намайг бүрэн залилсан хуурамч хөрөнгө оруулалтын компанитай аймшигтай туршлага хуримтлуулсан. Миний анхны жижиг хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч, өөртөө итгэх итгэлийг минь нэмэгдүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож, дахин хөрөнгө оруулахыг уриалсан. Энэ удаад би амьдралынхаа хадгаламжийнхаа асар их хэсгийг хөрөнгө оруулалт хийсэн. Ашгаа авах гэж оролдох хүртэл бүх зүйл хэвийн мэт санагдаж байсан - гэнэт миний данс идэвхгүй болсон. Намайг дэмжлэг үзүүлэх баг руу чиглүүлсэн ажилтантай холбоо барьсан. Тэд миний төлсөн төлбөрийг нэхсээр байсан ч би хөрөнгөдөө хандаж чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг ухаарч, би тусламж хүссэн бөгөөд мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech руу чиглүүлсэн. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг олж, амжилттай эргүүлэн авсан. Би маш их талархаж байгаа бөгөөд ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна.
И-мэйл: Trustwavehackerstech2 @ gmail.com

Зочин
Зочин

Huukler bish uu?

Зочин
Зочин
Reply to  Зочин

huukler uu ? 12 jin pin ch yum uu?

Зочин
Зочин

Хуулийг дэмжиж бна. Гишуун гэж нэртэй дархан эрх ярьсан ямар ч ёс зуйгуй хумуус л хууль батлагдахаас айж байх шиг бна доо, шударга ёс зуйтэй гээд байгаа бол юунд нь ингэж суржигнээд бга юм бэ?

Зочин
Зочин

ҮХЭР МОНГОЛЧУУДАА НОЁН ХҮҮКИЙГ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХТ ХААНААР НАСАН ТУРШИД НЬ СОНГОЦГООЁО ЯАГААД ГЭЭЧ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ДИКТАТУР ХЭРЭГТЭЙ БОЛООД ТЭР.ЦЭРЭГ АРМИАР ХҮМҮҮЖИЖ ЖОЛООЧ ААВЫН ХҮМҮҮЖЛЭЭР ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРСЭН ЭНЭ ГӨЛИЙСӨН ХАРХҮҮ АРАЙ Ч МАНИЙХАА АРААС ЧИНЖААЛДАХГҮЙ НЬ ЛАВТАЙ ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХТ ХААНЫ ТИТЭМЭЭ АВАНГУУТАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДЫХАА ТОЛГОЙГ ТАСЛАХААС АЖЛАА ЭХЛЭЭРЭЙ.ОЛОН УЛСЫН ТОЙМЧ ЗУУНГИ ГАНТУЛГАТАЙ ЗӨВШИЛЦӨЖ 200 БИШ 2000 ТОЛГОЙГ ЦУГЛУУЛАН ТОЙРОН БҮЖИГ ХИЙВЭЛ ЭНЭ УЛСАД ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ТӨРТ УЛС ТОГТОНО ҮҮНИЙГ ХИЙЦГЭЭЕЭ

Цэндбаатар
Цэндбаатар

Ерөнхийлөгч их зөв ярьж байна. Үнэхээр л шударга ёсны төлөө тэмцэгчид бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг батлах ёстой шүү.

Зочин
Зочин

Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна. Та бол ард түмнийхээ итгэл найдвар шүү. Ард түмэн чинь таныг л харж байна. Энэ улсад шудрага ёс гэж байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button