Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

30-ын талаасаа урваж, ах нарынхаа талд хүч нэмэгсэд

30-ын талын С.Амарсайхан, Б.Уянга, С.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар, Л.Соронзонболд, О.Номинчимэг, Г.Лувсанжамц, Х.Жангабыл, Д.Ганмаа нар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг шийдэх чуулганд суусангүй. Санал хураалтаас хоцорчихлоо гэж С.Амарсайхан мэлзсэн бол бусад нь гадаад томилолт, эмнэлгийн чөлөөтэй хэмээн мэдэгджээ. Уг нь тэд эл хуулийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн ч гэнэтхэн алга болж, том ах нарынхаа талд хүч нэмчихлээ.


Жишээ нь О.Номинчимэг, Г.Лувсанжамц нар |2026.04.09|-ний өдөр тус хуулийг үзэл санааны хувьд дэмжих эсэх санал асуулга чуулганд өрнөж байх үед дараах байр суурийг илэрхийлж байсан юм.

О.Номинчимэг: Залуу гишүүд нь кнопчин болоод, та нар учраа олчих биз гээд хэдэн ах нар өөрсдийнхөө хувийн ажлыг хөөцөлдөөд явчихдаг нь үнэн. Энэ дээр сахилга бат байх ёстой. Гэхдээ энэ хуульд асуудал байна. Яагаад парламентын нэр хүнд унаад байгаа суурь асуудалд чиглээгүй, сонгогдож орж ирсэн хүнтэй нь зууралдаад байна /Видеог ЭНД дарж үзэх боломжтой/

Г.Лувсанжамц: Харамсалтай нь өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншиж болно/

Гэтэл тэд ингэж их эсэргүүцэж байсан хуулийнхаа санал хураалтын өмнө гадаад томилолтод явжээ. Энэ гадагш явсан урсгалыг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Гишүүдийг учир битүүлгээр санал хураалтад ирүүлсэнгүй. Заримд нь хэрэг үүсгэн, ирүүлэхгүй байхаар барьцаалсан" гэж тодорхойлов. Ерөнхий зургаар нь харвал санал хураалтыг долоо хоногоор хойшлуулсан УИХ-ын дарга С.Бямбацогтын үүрэг ёсоор болж, парламентын ардчиллыг хамгаалъя уриатай ХҮН, ИЗНН, АН, МАН-ын 30 талынхан таван кнопоор дутлаа.

Мөн Н.Учралын Засгийн газрын гишүүнээр суумагцаа 30-ын талын нөхдөөсөө урвасан хүмүүсийг нэрлэж болохоор байна. Тэд бол Соёлын сайд Ж.Алдаржавхлан, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан.

Ц.Сандаг-Очир ганц энэ удаа ч биш. Сайд болоод долоо ч хоноогүй байхдаа Туулын хурдны замын төслийг хурлын шийдвэрээр зогсоох үүрэг өгчихсөн. Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихээ ч мөн илэрхийлж, эрх мэдэл нь нимгэрсэн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас зайгаа барьж, том ах нарынхаа ивээлд багтсан.

Харин Ж.Алдаржавхлан тун чимээгүй яваа. Уг хуулийн төсөл дээр ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй дундын бүсэд оршиж байсан тэр эмнэлгийн чөлөөтэй гэж ирцэндээ бүртгүүлсэн ч санал хураалтын үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих кноп дарж, мөн л нөхдөөсөө урваснаа зарлав.

С.Амарсайханы хувьд ирц, санал хураалтад орж чадаагүй шалтгаанаа яаман дээр чухал ажилтай байгаад хоцроод орж чадсангүй хэмээн тайлбарлав. Энэ үеэр дэд сайдаа солих уу, салбартаа халаа сэлгээ хийх үү гэх зэрэг сэтгүүлчдийн асуултад тун бөөрөнхий хариулт өгч, урт ярьсаар явж одсон билээ.

Үзэл баримтлал, хоёр одтой шийдвэрээсээ ухарсан АН

Энэ үест О.Цогтгэрэл нам дотроо хүчгүй дарга гэдгээ улам бүр мэдрэв. Хөшигний ард Ж.Баярмаа нарыг удирддаг гэж яригддаг С.Баярцогт гал тогоог нь барихаар орж ирж, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр жинхэнэ фракцаараа саналаа өглөө. О.Цогтгэрэлийн талд 25 кноп бий талаар ярьсан ч начир дээрээ 14 хүн л сөрөг хүчнийхээ үүргээр асуудалд хандлаа.

Харин Х.Баттулга, Х.Болормаа, О.Алтангэрэл, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Ц.Туваан нар санал хураалтаас зугтав. “Могой жилд хоёр ерөнхийлөгч сунгагдаж байсан юм билээ” гэж ярьж явсан АН-ын О.Амгаланбаатар тэргүүтэй сөрөг хүчний 19 гишүүн Ерөнхийлөгчийг дэмжлээ. АН-ын хуваагдал, саналаа хайрцаглаж чадахгүй байгаа шалтгааныг Л.Гантөмөр "Нэг нам, сөрөг хүчин гээд гишүүдээ хайрцаглах боломжгүй байгаа. Гишүүн бүр өөрийнхөө сонголтоор асуудалд хандана. Хэн ямар барьцаанд байгааг бид мэдэхгүй шүү дээ" хэмээн тайлбарлав.

Үндэсний эвсэл цул байгаагаа харууллаа

Үндэсний эвсэл Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэх хатуу байр суурьтай буйгаа мэдэгдсэн. Түүндээ ч хүрлээ. Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар санал хураалтын үеэр дэмжихгүй кноп дарж, Н.Учралын Засгийн газарт Шадар сайдын суудалтай ч гэлээ үзэл баримтлалаа хадгалж чадлаа.

ХҮН алтан дундаж буюу зугтах техниктэй оролцоо

Мөн л уг хуулийн төслийг зөвлөлөөрөө дэмжихгүй гэж мэдэгдсэн. Гэтэл цаг нь тулахад Т.Доржханд, Б.Мөнхсоёлтойгоо гадаад томилолт хэмээн зугтаж, Г.Уянгахишиг чуулганаа таслав. Алтан дундаж буюу долоон гишүүнээс дөрөв нь дэмжихгүй байр сууриа хадгалав.

ИЗНН намынхаа тамгыг булаацалдан буй 2:2 санал

ИЗНН-ын Б.Батбаатар, Р.Батболд нар намын даргынхаа тамгыг булаацалдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. "Дөрвөн удаа намын дүрэм нь буцсан тул намын гишүүд Онц их хурал хуралдуулж намайг даргаараа сонгосон. УДШ-д өөрийгөө, намынхаа дүрмийг бүртгүүлнэ" гэж Р.Батболд хэлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УДШ-д тус агуулгаар материалаа явуулчихсан. Одоо М.Нарантуяа-Нара Б.Батбаатарын талд, С.Замира Р.Батболдтой нэгдэж улс төр хийж байна. Өчигдрийн санал хураалтаар С.Замира, Р.Батболд нар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжсэн бол М.Нарантуяа-Нара, Б.Батбаатар нар эсэргүүцсэн билээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ирцээс зугтана гэдэг чинь өөрөө байр суурь шүү

Зочин
Зочин

sorog huchin ni ch ajlaa hiihgui bn daa

Зочин
Зочин

Eр нь хүн ялангуяа төр улсын зүтгэлтэн болох хүсэлтэй бол аливаад нэгэн чигч сэтгэлтэй, үнэнч шударга, итгэл даахуйц байж л хүндлэл хүлээнэ. Улааныг үзэж урвасан, шарыг үзэж шарвасан гарууд тэгсгээд л дуусдаг

ган
ган

Урвах шарвах араас нь бүлэх энэ тэр бол угаасаа эрт дээр үеэс л бидэнд өвлөгдөж ирсэн генийн нэг хэсэг. Ер нь манайханд яг тогтсон үзэл баримтлал зарчим гэж байхгүй, салхи хаанаас үлээнэ түүний аясаар л хэзээ ч хаашаа ч эргэж мэдэх учир энэ нөхөр яг тийм үйлдэл хийнэ гэдгийг тааж мэдэх аргагүй. Ердөө л тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэгтэй эгээ л адилхан.

Зочин
Зочин

Ийм амархан байр сууриа өөрчилдөг нь итгэл алдуулж байна

Зочин
Зочин

ene bol shuud l urvalt shuu dee

Зочин
Зочин

Өмнө нь эсэргүүцэж байсан хүмүүс хаачив

Зочин
Зочин

sanal huraalt deer alga bolдог ni neg l sejigtei

Зочин
Зочин

gadaad tomilolt gej ymar ih davhtsaj boldog yum be

Зочин
Зочин

Улс төрд итгэх итгэл улам багасаж байна

Зочин
Зочин

ene bol zugeer neg toglolt l bn daa

Зочин
Зочин

Яг шийдвэр гаргах үед алга болдог нь сонин

Зочин
Зочин

hugatsaandaa irj chadahgui bol yu hiij bdag humuus ve

Зочин
Зочин

Сайдын суудал аваад байр сууриа сольдог нь тод харагдлаа

Зочин
Зочин

alban тушаалын төлөө юу ч хийх юм аа

Зочин
Зочин

Энэ бол ард түмнийг хуурч байгаа хэрэг

Зочин
Зочин

Үндэсний эвсэл харин байр сууриа хадгалж чаджээ

Зочин
Зочин

Бүх зүйлээ цуцлаад зугатах ёсгүй цөөхөн хуулийн нэг байлаа. Бэртэгчингүүд!

Зочин
Зочин

Номинчимэг, Лука мундаг гоё яриад байсан чинь кноп дээрээ ах нартайгаа тохироод шаасан. Онигоо. Ярианаас цаашгүй нь ингээд удаа дараа батлагдах юм доо, ялангуяа тэр Лука. Хүмүүс тэнэг биш шүү гэж хэлээрэй наад нэг п#*%*%*-даа

Зочин
Зочин

Лувсанжамц бас л худлаа залуу байна шүү

Зочин
Зочин

Аймхай хогнууд байна. Тэр муу бууж яваа хулхи Хүхэлсүхээс үхсэнээ айдаг байнаа. Улс төрч хүн зоригтой, аливаад нэгэн үзүүрт сэтгэлтэй, үзэл санаандаа үнэнч зогсож чаддаг, урваач шарваач биш, нөхдийнхөө итгэлийг даадаг байвал хол явдаг юм даа. Бөөрөнхий булчирхайнууд бол өнөө маргаашаа л аргацаах төдий.

Зочин
Зочин

Боловсролтой залуусыг төрд оруулбал энэ бохир улс төрийг жаахан ч гэсэн цэвэршүүлнэ гэж итгэж, улалзан зүтгэж байж та нарыг оруулж ирсэн Оюун-Эрдэнийн итгэл алдарч байгаа байх даа. Монгол шиг айхтар намчирхдаг намын гишүүдтэй улсад бол хөндлөнгийн хүмүүсийг гишүүдээсээ дээгүүр жагсаах намын даргын хувьд бас л хүнд шийдвэршдээ. Төрд шинэ өөрчлөлтийн салхийг түүчээлнэ гэж итгэтэл ингэж арчаагүй байж болохгүй. Жаахан ном эрдмийн зах зухтай ямар ч эрүүл ухаантай хүн гадарлахаар л маш буруу хууль орж ирж байхад үгээ хэлж тэмцээчээ залуусаа

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Ёок н сугны үс болцгоолоо хайран төр

Зочин
Зочин

Яг ийм чухал өдөр л гадаад явахгүй бол үхлээ юу та нар. Улс орны чинь хувь заяа, парламeнтийн засаглалыг чинь үхээнц зомби болгох санаархал яваад байхад хаяад явж л байдаг, олиггүй амьтад байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

URVAGCHID IIM L BAIDAG. ARDIIN NAMIIN XED BOL TORLOXIIN URVAGCHID. ARD TUMEN 28 OND SONGOLTOO ZOV XIIJ, ARDCHILALAA AVRAX ESTOI. GEXDEE BAYARTSOGT BOL ARDIIN NAMIIN TAVIUL. ITGEJ BOLOXGUI.

ЗочинZailcgaa. Daldar mongoliin xuvalz bankuud
ЗочинZailcgaa. Daldar mongoliin xuvalz bankuud

2 nvvrtei nusnuud! Daxin songonoo gej gonjiinjoo nusnuud aa!!!

Pensioner
Pensioner

Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.

Pensioner
Pensioner

Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.

ган
ган

Албан тушаал, мөнгө хөрөнгө нүдэнд нь харагдаад бүх юмыг их амархан олж авах мэдрэмж төрсөн учраас үзэл санаа үнэт зүйл итгэл үнэмшил энэ тэрийг бол мартсан хэрэг. Одоо яалтайв угаасаа монголчуудын урвал шарвалт эндээс эхэлж байгаа юм биш эрт дээр үеэс л ийм зүйл байсан, одоо чтэр нь үргэлжиж бүр удамшлын шинж чанартай болж генд суучихсан бололтой. Сайд болсон хэдэн нөхөд бол аргагүй хамгийн харамсалтай овоо итгэж байсан залуу гишүүд тэр дотор Лувсанжамц Номинчимэг нар яасан юу болсон яагаад ийм юм болчихвоо гээд жаахан гутармаар санагдлаа

Зочин
Зочин

Лувсанжамц хүү юу гэнэв? Ард түмнээс сонгогдсон биднийг гэв үү? "НОГООН КАРТ"-аар УИХ-д заларсан бус уу?

Зочин
Зочин

Номтойбаяр, Ундраа нар авилгалчид гэдгээ харуулж байна. Ногоон нам байж Туулыг нь сүйдэлж байхад ч дуугарахгүй. Миегийн дүү нар аргагүй мөн.

Холбоотой мэдээ

Back to top button