УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" хуулийн эцсийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдрийн чуулганд болох товтой байв.

Тус хуулийн төслийн П.Ганзориг танилцуулсны дараа АН-ын дарга О.Цогтгэрэл "Нэр нь гоё ч Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, өр зээлийн хязгаар гэх зэрэг олон зүйлийг хуулийн гадуур гаргах. Монгол улсыг хоёр төсөвтэй болгох үзэл санаа агуулагдаж байна. Хуулийн хүрээнд яригдаж байгаа 3.5 тэрбум долларыг өрөнд тооцохгүй байя, төсвийн хязгаарууд, орон нутгийн төсвөөс хамааралгүй байлгая гэж байгаа нь зарчмын хувьд олон талаараа байж боломжгүй.

3.5 тэрбум доллар буюу 10 их наядыг төсвийн хүрээ хязгаар, өр, Төсвийн тогтвортой байдлын хуулиудаас гаргачихъя. Өрийг ийм хэмжээгээр нэмэгдүүлчихье, энэ нь хуулиас гадуур байя гэдэг үзэл санааг нягтлан шалгах ёстой. АН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага авъя" хэмээсэн юм.

Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногийн хугацаатай завсарлага АН-ын бүлэгт өглөө.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button