НИЙГЭМНийгэм мэдээ
Сүхбаатарын талбайд “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхлэж байна. Тус өдөрлөг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилж 18 улсын нэрийн хоолоор үйлчлэх юм байна.
Энэ удаагийн арга хэмжээ Монголын ресторан зоогийн газрын Холбоо (ТББ), Монголын тогооч нарын Холбоо (ТББ), Нийслэлийн засаг даргын тамгын газар болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 30 бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж.
Мөн Улаанбаатар хотын ресторан, зоогийн газрууд, үйлчилгээний салбарын хөгжил, орчин үеийн олон улсын гастрономийн чиг хандлага, хоолны соёлыг нэг дор цогцоор нь танилцуулах олон талт ач холбогдол бүхий эвент болох юм байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.