Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудтай танилц
Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.
Пүрэв гарагт дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
· Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 90 минут/
· Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт асуух хугацаа 120 минут/
· Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай/
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүн 2025.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/
· Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
· Бусад
Баасан гарагт дараах асуудлуудыг хэлэцэнэ.
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 90 минут/
· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 60 минут/
· БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Улсын Их Хурлын асуулгын цаг











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.