Орон нутаг

Увс аймаг энэ жил 1.9 сая орчим мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг энэ жил 1.9 сая орчим мод тарина. Хаврын мод тариалалт энэ долоо хоногоос эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Байгаль орчны газраас иргэдийг мод тарих ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа. Энэ жилийн хавар болон намрын мод тарилтаар 1.9 сая орчим мод аймгийн хэмжээнд тарихаар төлөвлөсөн бөгөөд голын татам, уулын ойжуулалтыг түлхүү хийх юм.

Тарьц суулгацын хувьд одоогор 1.8-4 сая орчим нөөцтэй байна. Аймгийн хэмжээнд 38 иргэн, 18 аж ахуйн нэгж байгууллага 37 төрлийн мод, бут, сөөгийг үржүүлж, тарьц суулгацыг бэлтгэж байна. Увс аймаг 2022-2030 онд нийтдээ 20 сая мод тарихаас 2025 оны жилийн эцсийн байдлаар 691 мянга орчим мод тарьж, гүйцэтгэл 25 орчим хувьтай байгаа юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button