Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн саналаар улирсан Б.Жаргалсайхан МАН доторх 30-ын талынхныг “намнах уу”

Нийслэлийн прокуророос өчигдөр гэнэтхэн “амь орж” хэд хэдэн УИХ-ын гишүүнтэй холбоотой гомдол дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа талаараа мэдээллээ.

Ингэхдээ, ерөнхий байдлаар нь харвал МАН-ын 30-ын талынхан буюу ерөнхийлөгчийн эсрэг дуугарч, санаачилсан хуулийг нь унагаачихаж мэдэхээр хэмжээнд намын талцлыг идэвхжүүлсэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төр нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглах, 22.10.1 буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 18.6.1 буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж буй гэв.

Мөн Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарыг ТЕГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх заалтаар шалгаж, прокуророос мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Шалгалтын цуваа үүгээр тасрахгүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор гадаадын дөрвөн иргэнд зарсан гэх асуудлаар одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байхдаа шалгуулахаар хуулийн байгууллагад өгч байсныг Нийслэлийн прокуророос тоосыг нь хөдөлгөж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэв.

Харин сүүлд нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Бортээгийн ордтой холбоотой асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3, 22.10.2, 22.4.2 гэсэн заалтуудаар буруутган шалгаж, хилийн хориг тавьсан талаар мөн мэдэгдсэн юм.

Одоогийн улс төрийн хүрээнд МАН-ын хуваагдал энэ хэрээр томорч, ан цав улам гүнзгийрсээр байвал 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд шаансгүй гэсэн дүр зураг үүсчихсэн. Гэтэл ийм үед  Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль У.Хүрэлсүхийн имижид тодорхой жин дарна гэдэг утгаараа зүтгүүлж буй ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хүчтэй эсэргүүцсээр ирэв. Ингээд харвал жилийн өмнө буюу 2025 оны 4-р сард зургаан жилийн бүрэн эрх нь дууссан ч Ерөнхийлөгчийн хүсэлтээр улирсан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сая нэг “амь орж” буй бололтой. Хэвлэлд гарч ирж мэдээлэл хийх нь битгий хэл шалгагдаж байгаа хэргийн талаар А гэж дуугардаггүй, хаалттай прокурорын байгууллага гэнэтхэн гарч ирээд тэднийг шалгаж байгаа процессийн талаар нэг бүрчлэн мэдээлэл хийв.

Магадгүй цаашид 30-ын талаас прокурор хэнийг, ямар асуудал, гомдлоор шалгах нь асуулт хэвээр үлдэж байна.  

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс төр үнэхээр ширүүсч байна даа

Данх
Данх

Өөр хэнийг ч шалгахгүй ээ, та хэд өөрсдөө ухсан нүхэндээ унах гээд сандраад янз бүрийн юм бичүүлэхээ больчих, бүгд Данхыг хэний гар хөл болсныг мэднэ, өөрөө ч өндөрөөс унахаа мэдэж л бсан байлгүй... Эсрэгээрээ Та нарт ял өгч чадахгүй бол энэ Ард түмэн чинь шударга ёс нэхээд босоод ирнэ шүү... Ганц цүнхний асуудал дээр л юу болсныг санаарай... Тэвчээр алдарч байна

Зочин
Зочин

Ene bol zugeer neg shalgalt bish haragdaj bn

Зочин
Зочин

Хууль үнэхээр тэгш үйлчилж байна уу

Зочин
Зочин

Yg songuuliin umnu iim zuil ih boldog doo

Зочин
Зочин

Энэ чинь улс төрийн тэмцэл болж хувирчээ

Зочин
Зочин

Hen negniig darah zorilgotoi yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

Шалгалт бодит уу эсвэл захиалгатай юу

Зочин
Зочин

Хэн нь буруутайг үнэн зөв тогтоох хэрэгтэй

Зочин
Зочин

Prokuror genet idvehjih ni sonin l bn

Зочин
Зочин

Huuli bol bugded adil uilchleh yostoi shuu

Зочин
Зочин

Нам доторх тэмцэл хэтэрхий ил болжээ

Зочин
Зочин

Dotood zurchil ingej gardag yum bn

Зочин
Зочин

Zugeer neg tohiroo bish bh daa

Зочин
Зочин

Энэ бүхэн сонгуулийн өмнөх бэлтгэл үү

Зочиг
Зочиг

Прокурор угаасаа л шалгаад явж байсан биздээ, өнөөдөр гэнэт шалгаж эхлээгүй л байх.

Зочин
Зочин

Ерөнхий прокурор бол улс төрийн албан тушаалтан биш, гагцхүү хууль сахиулах статустай учир олны өмнө байнга гарч ирж олон юм чалчих албагүй!!!

зочин
зочин

Хуулийн байгууллага шалгадаг хууль журмаараа л шалгаж байгаа, үүнийг заавал улс төртэй холилдуулж харагдуулах, хүмүүст ийм ойлголтыг зориудаар өгөх гээд байдгаа болих хэрэгтэй дэн

Зочин төгөлдөр
Зочин төгөлдөр

Та хэд мөнгөөр юм бичүүлхээ больмоор юм булхай нь илчлэгдхээс айгаад

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ер нь бол УИХ гишүүд өөрсдөө хамгаалсан хуулих баталчихаад хуулийн байгууллагуудыг наад гишүүнээ ав гэж шаардах нь боломжгүй зүйл гэж бодож байна.

Холбоотой мэдээ

Back to top button