УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяагийн асуудал ОУПХ-ноос ажлын хэсэг гаргах хэмжээнд өндрөө автал хэрхэн өрнөв

Олон улсын парламентын холбооны 152 дугаар хурал энэ сарын 15-19-нд Турк улсын Истанбул хотноо болж өнгөрсөн. Тус хурлаас "УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгагдсан" гэх дүгнэлт гарсан юм. Улмаар уг асуудлыг анхааралдаа авч буйгаа мэдэгдээд буй. Харин МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын бүтцийн байгууллага болон бүлэгт ОУПХ-ны шийдвэртэй холбоотой мэдээлэл ирээгүй, ирвэл хэлэлцэнэ гэж байсан юм. Тэгвэл ОУПХ-ны ажлын хэсэг Монголд ирж ажиллаж магадгүй бололтой.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Монгол Улсаас минийхээс гадна өөр хүсэлтүүд очсон байгаа юм билээ. Олон намын төлөөллөөс ийм асуудал үүсээд эхэлбэл Монголын ардчиллын индекст сөргөөр нөлөөлнө. Манай ардчиллыг алдаатай, оноотой ч урт хугацаандаа зөв замаар явсан гэж дүгнэдэг. Энэ нь ч бүс нутагтаа давуу тал болдог. ОУПХ бол манай улсын нэгдэн орсон олон улсын байгууллагуудын нэг. Монголын парламентын явцын талаар ОУПХ-нд өмнө ч гишүүд хүсэлт өгч байсан тохиолдол байдаг.ОУПХ-ноос үүнийг анхаарч ажлын хэсэг явуулж ажиллуулах юм шиг байна" гэсэн юм.

Түүнтэй холбоотой асуудал ОУПХ-аас ажлын хэсэг гаргах хэмжээнд хүртэл хэрхэн өрнөв гэдгийг эргэн сануулъя.

2025.10.17 Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдааныг удирдсан. Энэ хуралдаан хоёр өдөр дамнан сунжирснаас асуудал эхэлсэн билээ.

2025.10.22 ҮХЦ -ийн Их суудлын хуралдаанаас Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв. Тодруулбал, өмнөх өдрийн гишүүдийн ирцийг оруулан тооцож, 51.6 хувийн ирцтэй гэж үзэн чуулганы хуралдааныг эхлүүлсэн нь Үндсэн хуулийн 1.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-г ноцтой зөрчсөн. Мөн Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн.

2025.11.05 Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Х.Булгантуяа нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагаас шалгаж эхлэв.

2025.11.12 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, 66.7 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

2025.11.24 Прокуророос яллагдагчаар татав. УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.2 дах хэсэгт заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж яллагдагчаар татсан.

2025.12.26 Түүнд холбогдох хэргийг харъяаллын дагуу Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн боловч яллагдагчаар татах тогтоолтойгоо биечлэн танилцаагүй яваа гэх мэдээлэл гарав.

2026.01.28 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Х.Булгантуяад шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

2026.02.27 МАН-ын Бага хурлын үеэр намын дарга Н.Учрал Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Одоогоор түүнийг Нийслэлийн прокурорын газраас төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй. Энэ хугацаанд гишүүний бүрэн эрх нь хэдэнтээ хөндөгдөж, НАМЭХ-н даргын албаа ч өгсөн.

Сүүлд түүний хурал удирдахдаа мөрдсөн Дэгийн тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуультай зөрчилдөж байгаа талаарх ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлсэн ч тэгсгээд намжсан. Эмэгтэй парламентчдаас тодорч УИХ-ын дэд дарга гэх шаггүй том алба хашиж байсан тэрбээр хагас жилийн хугацаанд асар хурдтай уналтад ороод байгаа юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ асуудал олон улсын түвшинд хүрсэн нь ноцтой юм

Зочин
Зочин

Olon ulsiin baiguullaga oroltsoh ni ih tom asuudal shuu

Зочин
Зочин

Ene bol zugeer neg hunii asuudal bish shuu

Зочин
Зочин

Манай хууль хяналтын байгууллагад итгэх итгэл буурчээ

Зочин
Зочин

Shiidver ni shudarga baih boltugai

Зочин
Зочин

Манай Үндсэн хуулийн цэц нээрээ бүтэхгүй ээ. Улсаа булай болгочих юмаа

Зочин
Зочин

Энэ муу бүсгүйд Эрүүгийн хуулийн заалтад тохирохгүй ял тулгаж гоомой юм хийсэн учраас аргагүй шдээ??

Жаамаа
Жаамаа

Социализмын үеийн нам төрийн товчооны 9 гишүүн шиг ганцхан ерөнхийлөгчийн гарын дор ажиллаад байхад нөгөө ардчилал ч будаа парламентын засаглал ч будаа болоод байна шүү,

Зочин
Зочин

Улсын их хурлын гишүүд нь хуралдаа орж ирэхгүй байснаас л болсон шүү дээ. Хууль ч алдаатай. Ямар юмных нь төрийн эрх авах вээ дээ. Нөгөө зүтгээд байсан сайд нь удахгүй уначихлаа шүү дээ. Хэрэв л төрийн эрхийг хууль бусаар авах гээд байсан юм бол дэмжсэн УИХ-ын гишүүд бүгд хамрагдах ёстой. Ганц Булгантуяа төрийн эрх авна гэж юу байхавдээ.

Зочин
Зочин

Энэ хүний буруу гэж юу байхав дээ. Дарангуйлал оршин байгаагийн хар гай юм даа

хуульч
хуульч

Ноцтой гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж байгааг ОУПХ онцгой анхаарах нь тодорхой шүү дээ.

ОУПХ хамгаалахгүй гэдэг дээр хамгаална гээд санал
ОУПХ хамгаалахгүй гэдэг дээр хамгаална гээд санал

Номинчимэг л барьж гүйу байж тийм хэмжээнд очуулсан шүү дээ... Үнэндээ Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг ОУПарламентын холбоо хамгаалахгүй

Зочин
Зочин

Dotood asuudal gadaadad garah ni tiim sain bish

Зочин
Зочин

Хуулийн маргаан ийм хэмжээнд хүрсэн нь харамсалтай

Зочин
Зочин

Barimt ni todorhoi bol shiidver gargah heregtei

Зочин
Зочин

Ийм хурдан уналт бол их сонин санагдаж байна

Зочин
Зочин

Үнэн мөнийг нь л тодорхой болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Il tod baival humuus oilgono

Зочин
Зочин

Энэ асуудал цаашид томрох шинжтэй

Зочин
Зочин

Durem jurmaa sain barimtlah heregtei shuu

Зочин
Зочин

Эртнээс урвагчийг цаазалдаг байв.

Зочин
Зочин

Хүүкийн дарангуйлал хэрээс хэтэрч бгаагийн шинж

Зочин
Зочин

Undursuud bh yu bdg yum nominchimeg ene 2iig sain shalga ,uursduu l guij bj neg bichig hiilgee biz

Зочин
Зочин

Манай ардчилалд сөргөөр нөлөөлөх вий

Холбоотой мэдээ

Back to top button