НИЙГЭМНийгэм мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно

Өнөөдөр дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Үлдэх мөр” Дүрслэх урлагийн багш, оюутнуудын уулзалт, ярилцлага СУИС-ийн II байранд болно.

11:00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт ШУА-ийн байранд болно.

12:00 цагт: Багш, эмч, төрийн албан хаагчдыг “Хувьцаат орон сууц” төсөл хөтөлбөрт хамруулж байртай болгоно гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан компаниудын талаар хохирогчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Бурхан урлаач Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

14:00 цагт: “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

19:10 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.

“Хүүхдийн зуслангийн хөгжил-100” олон улсын онол, практикийн бага хурал болно.

“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг Буянт-Ухаа ордонд болно.

"Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл "Мишээл экспо" төвд болно.

Үзэсгэлэн:

  • “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна. 
  • “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
  • Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
  • МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
  • “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Орон нутагт:

Архангай аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт болно.

Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга С.Ямаажав ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, "АПУ" ХК-ийн багийн мялаалга, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.

Дархан-Уул аймгийн Номгон эвент холлд “ICE TOP-30” тоглолт болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button