НИЙГЭМНийгэм мэдээ

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван  “Тус замыг хоёр эгнээтэй, долоон метрийн өргөнтэй байхаар төлөвлөсөн. Мөн хоёр талдаа явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр барина. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд тендерийн үйл явц үргэлжилж байна. Замыг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button