Ж.Алдаржавхлан: Талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж байна
Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлсээр байна. Харамсалтай нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ хиймэл оюун ухаанаар бичүүлж түүний овгийг нь буруу бичихээс гадна уран бүтээлүүдийг нь бусад яруу найрагч нартай хольж байж боломгүй алдаа гаргасан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан ажилтныхаа гаргасан алдаанд ард түмнээсээ уучлалт гуйжээ.
Тэрбээр "Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар байгуулан Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна. Манай ажилтны эмгэнэл илэрхийлэхдээ гаргасан алдааны улмаас нийгэмд үүссэн бухимдалд талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж дахин харамсаж байгаагаа илэрхийлье" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соёлын яам Эмгэнэл бичих гэж ёстой бантагнуулсан даа. Гэхдээ ганц ажилтандаа бурууг тохоод өнгөрч болохгүйээ Сайдаа. Яам чинь нийтээрээ гэгээрэх ёстой гэдэг нь саяны хэд хоногт ард түмэнд хэтэрхий сайн ойлгогдлоо шд. Тэгээд одоо яамныхаа ажилтнуудыг ChatGPT ашиглахгүй ориг тархиараа ажлаа хийцгээ гэж хэл.
Ийм хэмжээний маш бүдүүлэг алдаа гаргасан тэр ажилтан гээч мал чиний цүнх баригч эсвэл чиний янхан байх магадлалтай тул чи мэдээж ажлаас нь халахгүй л дээ
Мэдлэг чадвартай ажилтанг энэ ажил дээр авч ажиллуулсан бол тэр ажилтан хэзээ ч ийм бүдүүлгийн цаадах бүдүүлэг алдаа гаргахгүй байлаа
Бичээгүй нь дээр байсан юм. Худал солиорох хэрэггүй байсан Бэлдэж хийсэн хүнээ нийтэд мэдүүлж ажлаас нь хал
Энэ уучлал гуйсан мэдэгдэл нэг л дутуу, оромдсон мэт л бодогдлоо. Хүмүүсийн бүтээлийг хольж хутгаж хэн нэгний бүтээл мэт ярихад жинхэнэ зохиогчийнх нь төрөл төрөгсөд эмзэглэнэ шүү дээ. Ухаан муутын тархинд ухна ишиг гэдэг шиг л санагдлаа. Алдаржавхлан ч аюулын гоё нэртэй ч арчаагүй тэнэг нэгэн бололтой.
Овоо залуу юм байх гэсэн чинь овоолсон баас юм байна