ЗГ: Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, дагалдах 99 хуулийн төслийг өргөн барив

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж буй мэдээллээ. Тус хуулийн төслийг дагалдуулан 99 хуульд нэмэлт, өөрөлчөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал "Цаашид төр дур зоргоороо бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. Дагалдуулах хуулиуд нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой. Тухайлал, гадаадын банк байгуулах нөхцөлиг бүрдүүлж байгаа. Банкны тухай хуулийг Хөрөнгө оруулалтын хуультай уялдуулж зохицуулсан. Мөн банк санхүүгийн хямд эх үүсвэр татахыг дэмжиж, иргэн , ААН-үүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суутган татварыг 5 хувь болгон бууруулж байна. Мэргэжлийн нэгдсэн холбоонд төрийн зарим чиг үүрэг буюу 120 гаруй зөвшөөрлийг олгох эрх зүйн орчин бүрдүүлж байна" гэв.
Шадар сайд Т.Доржханд "Гаднын хөрөнгө оруулагчид татварын болоод бодлогын орчин хүсдэг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсад 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний гаднын хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд 20 хүртэл жилийн хугацаатайгаар татварыг орчныг нь тогтворжуулах зохицуулалт орсон. Мөн Засгийн газрын дэвшүүлсэн дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, нарны батарей, нарны үүсгүүр, салхины сэнс, батарей хураагуур, ногоон устөрөгч, дата төв буюу мэдээлийн төвүүдийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг 100 хувь гаалийн татвараас чөлөөлж шийдвэр гаргалаа гэв.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud