Орон нутаг

ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн "Хар горхи" гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага долоодугаар сарын 21-ний өдрийн 16:10 цагт хүлээн авчээ. Түймэр гарсан газар нь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставаас хойд зүгт найман км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-ийн зайд аж.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, дөрвөн автомашинтайгаар ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button