Сөүл хот анх удаа халууны сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлажээ
Солонгосын хойгийг хамарсан хэт халалтын давлагаа Сөүл орчмын бүс рүү шилжиж байна. Ийм учир эрх баригчид өнөөдөр /2026.08.04/ орон нутгийн цагаар 11:00 минутад Сөүлийн зүүн болон баруун өмнөд бүс, Кёнги мужийн Осан, Ханам гэх мэт хотод халууны сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлажээ. Зургаадугаар сард БНСУ сэрэмжлүүлгийн системээ шинэчилснээс хойш анх удаа Сөүл орчим хамгийн өндөр түвшинд зарлаж байгаа нь энэ юм.
Аливаа бүсэд хоёр өдөр дараалж мэдрэгдэх хэм цельсийн 35 ба түүнээс дээш халж, дор хаяж нэг өдөр мэдрэгдэх хэм цельсийн 38 ба түүнээс дээш эсвэл бодит хэм цельсийн 39 ба түүнээс дээш хэмжээнд халах магадлалтай тохиолдолд сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарладаг аж. Ийм нөхцөлд бие бялдрын хувьд эрүүл хүмүүс ч гэсэн халуунд цохиулахаас урьдчилсан арга хэмжээ авч, газар тариалан гэх мэт гадаад орчинд хийх үйл ажиллагаагаа зогсоохыг зөвлөдөг байна.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.