АНУ-д гурван өдөр дараалж олон мянган нислэг цуцлагдан, хойшлогдлоо
Баасан гарагт /2026.11.13/ АНУ даяар олон мянган нислэг цуцлагдан, хойшлогдсон. Энэ саатал нь агаарын хөдөлгөөний хяналтын төв хоорондын харилцаа холбоо тасалдсаны улмаас үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тэгвэл ням гарагт /2026.11.15/ АНУ даяар 2,300 гаруй нислэг цуцлагдаж, 7,700 нислэг хойшлогдсон байна. Ингэснээр АНУ дахь нислэгийн саатал гурав дахь хоногтоо үргэлжиллээ. Бямба гарагт /2026.11.14/ АНУ-ын нисэхийн компаниуд 6,400 гаруй нислэг цуцалж, 8000 гаруй нислэг хойшлуулсан юм.
АНУ-ын Зам тээврийн сайд Шон Даффи мэдэгдэл хийхдээ, уг саатлын ард цахим халдлага байсан гэдгийг илтгэх шинж тэмдэг байхгүй гэжээ. Мөн өнөөдөр /2026.11.16/ нислэгүүд хэвийн горимоор явагдаж эхэлнэ хэмээн таамаглаж буйгаа тэр мэдэгдсэн байна. Уг саатал АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны гэрээт компани болох “L3Harris”-ийн суурилуулсан шинэ чиглүүлэгчтэй холбоотой байж магадгүй юм. Тус чиглүүлэгчийн улмаас хэт их өгөгдөл ирснээр агаарын хөдөлгөөний хяналтын төвүүд хоорондын харилцаа тасалджээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.