НИЙГЭМНийгэм мэдээ

С.Сүхбат заан Улс тунхагласны баяраар түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн Ч.Санжаадамба аваргын амжилтыг давтана

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ой энэ сарын 26-нд буюу ирэх пүрэв гарагт тохиож буй. Жил бүр тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн барилдаан болдог уламжлалттай.

Тус барилдаан уламжлал ёсоор 11-р сарын 26-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Тасалбар худалдаанд гарсан даруй борлуулагдаж дууссан бөгөөд үнийн тухайд ₮30-60 мянгын хооронд байна.

-С.Сүхбат заан Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд хоёр жил дараалан түрүүлээд байна-

Улсын заан С.Сүхбат тус барилдаанд хоёр жил дараалан түрүүлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн жил Улсын аварга П.Бүрэнтөгстэй түрүү, үзүүр булаасан бол 2024 онд Улсын харцага Б.Зоригтбаатартай үлдэж түрүүлж байв.

Мөн Улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлж байсан юм. Түүнчлэн 2013 онд Улсын заан цолтой хоёр дахь удаагаа түрүүлсэн бол 2015, 2016, 2017 онуудад дараалан түрүүлсэн амжилт үзүүлсэн. Хэрэвзээ Улсын заан С.Сүхбат энэ жил тус барилдаанд ахин түрүүлбэл Улсын аварга Ч.Санжаадамбын гурав дараалан түрүүлсэн амжилтыг давтана.

Барилдах бөхчүүдийг дэвжээ.мн цахим хуудсаар бүртгэж байна. Бүртгүүлэх холбоос: https://www.devjee.mn/t/4OsfYjI7tY

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button