НИЙГЭМ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 тохиолдол бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаарт ирсэн хоногийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Тодруулбал, нийт 1865 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57, эрүүлжүүлэгдсэн 116, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 67, залилах гэмт хэрэг 20, хулгайлах гэмт хэрэг 16 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button