Улс төрийн мэдээ
Э.Бат-Үүл: Эрх мэдэл шилжүүлснээр авлигач, хулгайч төр устахгүй
Хотын дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудалтай холбоотойгоор өөрийн цахим хуудсанд үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тэрбээр "Өнөөдөр Монголд системийн хямрал нүүрлэчхээд байгаа болохоос биш, "УИХ, Ерөнхийлөгч хоёрын хэнд нь эрх мэдэл шилжүүлэх вэ" гэсэн засаглал хуваарилах асуудал тавигдаагүй. Эрх мэдэл шилжүүлснээр авлигач, хулгайч төр устахгүй. Авлига хуваарилах институт л өөрчлөгдөнө.Ардчилал маань "олигархждаг" систем рүү явчхаад байна. Системийн хямрал болчхоод байна. Олигархийн төртэй хариуцлага тооцох ард түмний засаг байхгүй болсон. Системийн хямралаас гарахын тулд төрийн хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй. Хууль тогтоох эрх мэдэл, ард түмний засаглал хоёрыг салгаж, төрд хяналт тавих ард түмний институт бий болгох хэрэгтэй" гэв.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.