Нийгмийн

Г.Тэмүүлэн: 19 настай байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа нас барсан

ХЗДХ-ийн яамнаас өнөөдөр нээлттэй мэдээлэл өгөх үеэрээ СЭМҮТ-д нас барсан байлдагчийн талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Б.Ганчулуун: Цагдаагийн байгууллагад энэ хэрэг бүртгэгдсэн ч прокурорын зөвшөөрөлгүй тул урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй байна.

Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн: Увс аймагт хилийн цэрэгт алба хааж байсан 19 настай байлдагч нь цэргийн анги дээрээ байхдаа асуудал үүсээгүй. СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа уг асуудал гарсан. Тухайн хүний сэтгэлзүйд нөлөөлсөн гаднын нөлөө байна уу гэдгийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Золгүй явдалд гүнээ харамсаж байна. Хэргийг шалгаж, эцсийн дүн гарахаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн юм.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button