Тодруулга: БЗД-ийн 17-р хороонд илэрсэн мөнгөн усыг хаанаас гарсныг тагнуул эцэслэнэ
Энэ сарын 18-нд "Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р худгаас авсан ундны уснаас мөнгөн ус илэрсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Үйл явдлыг эргэн санавал, тус хорооны хоёр айлын хоол хийх гэж байсан тогоотой усны ёроолд нь мөнгөн ус тунасан байжээ. Улмаар дуудлага энэ тухай цагдаа байгууллагад дуудлага өгсөн аж.
Дуудлагын дагуу ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар болон Онцгой байдлын газар хамтарсан шалгалт явуулж тухайн айлын савтай уснаас 5-8 гр мөнгөн ус ялган авч Гамшиг судлалын хүрээлэнгийн химийн лабораторид өгөн, шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариуны талаар тодруулахад холбогдох газраас нь "Урьдчилсан байдлаар мөнгөн ус болох нь тогтоогдсон. Ахин нарийн шинжилгээг хийнэ" гэсэн юм.
Энэ асуудлаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад "төвийн шугамд холбогдсон худгаас мөнгөн ус илрэх ямар ч боломжгүй. Тус 21-р худаг нь төвлөрсөн цэвэр усны шугамд холбогдсон тул олон давхар ус цэвэршүүлэх шүүлтүүрээр дамждаг. Хэрэв худгаас мөнгөн ус гарсан бол тухайн хорооны 1,000 орчим өрх хордох байсан. Одоогоор худгийг хаасан байгаа.
Урьдчилсан шинжилгээгээр тус хоёр айлаас авсан ус мөнгөн ус болох нь тогтоогдсон. Гэхдээ хаанаас, хэн ямар зорилгоор мөнгөн ус авчирсныг Тагнуулыг байгууллага шалгаж тогтооно. Тухайн айлын усны картыг шалгахад хамгийн сүүлд Яармаг орчмын Ус түгээх цэгээс ус авсан байсан. Ямар шалтгаанаар "төвийн шугамд холбогдсон худгаас мөнгөн ус илэрсэн" гэснийг нь Тагнуул тогтооно" гэв.
Хэргийн талаар ТЕГ-аас тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. "Мөнгөн усанд хордож эмнэлэгт хүргэгдсэн" гэх нэг айлын гурван хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй. Тэдний биеийн байдлын талаар тодруулахад "Яаралтай шинжилгээ хийхэд мөнгөн усны бус, харин угаарын хийн хордлого байсан нь тогтоогдсон. Хордлогын эсрэг эмчилгээ хийсэн, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ундны усанд мөнгөн ус илэрсэн гэхээр айж цочихоос өөр аргагүй. Ийм асуудлыг маш хурдан, ил тод шалгах хэрэгтэй
Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хүүхэд багачууд хохирох ёсгүй шүү. Эцсийн хариуг нь хурдан гаргаарай
Tegheer yag haanaas garsan ni todorhoi bish gesen ug uu, irgediin eruul mendiin asuudal deer ingej taamaglaj bolohgui
Мөнгөн ус гэдэг тоглоом биш. Хэн авчирсан, яаж усанд орсон гэдгийг заавал тогтоож хариуцлага тооцох хэрэгтэй
1000 ail horдох baisan ch yum biluu, азаар том асуудал болоогүй дээр нь үнэн мөнийг нь олж тогтоогоосой
Хамгийн гол нь иргэдийн ууж хэрэглэдэг ус аюулгүй гэдгийг баримтаар баталж тайлбарлах хэрэгтэй байна
Уснаас мөнгөн ус илэрсэн гэх мэдээлэл гараад хүмүүс айж байна. Одоо байгууллагууд бие биерүүгээ түлхэлгүй бодит мэдээллээ өг
Ene asuudliig nam darj bolohgui shuu, hunii eruul mendtei holbootoi asuudal uchraas hariu ni tod baih yostoi
Хүүхдүүд хүртэл хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэхээр үнэхээр харамсалтай. Хариуцлагагүй хүмүүсийг олж тогтоогоорой
Шалгалт үргэлжилж байна гэдэг үгээр иргэдийг удаан тайвшруулж болохгүй. Явцын мэдээллээ тогтмол өгмөөр байна
Usnii ayulgui baidal gej yariaad baidag, iim asuudal garahad hen hariutsah ni todorhoi baih heregtei
Төвийн шугамаас гараагүй юм бол мөнгөн ус хаанаас, яаж хоёр айлын усанд орсон нь хамгийн чухал асуулт байна
Хүмүүс усаа ч тайван ууж чадахгүй болчих вий дээ. Шалтгааныг нь олж тогтоогоод олон нийтэд нээлттэй мэдээлээрэй
Neg gazar ni iim yum ilreed baihad nuguu gazar ni bolomjgui geed suuj bolohgui, bodit notolgoond tulguurlaj shalga
Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах ёстой байгууллагууд хоорондоо мэдээллээ нэгтгээд тодорхой тайлбар өгөөч