Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Тяньгуныг ОУСС-ыг орлох төв хэмээн харуулах алхмыг амжилттай хийлээ

БНХАУ-ын Шэньжоу-24 сансрын хөлөг лхагва гарагийн өглөө амжилттай хөөрч, Тяньгун сансрын станцтай холбогдсон байна . Гурван хүний бүрэлдэхүүнтэй багийн дунд Пакистаны иргэн багтжээ. Тэрбээр Тяньгун сансрын станцад очсон анхны гадаадын сансрын нисгэгч болох юм.

Шэньжоу-25 хөлөг БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Жюцюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс орон нутгийн цагаар 08:18 минутад "Long March-2F" пуужингаар хөөрсөн байна.

Сансрын хөлгийн командлагчаар БНХАУ-ын сансрын нисгэгч Тан Хунбо, нислэгийн инженерээр Ү И  ажиллаж байгаа юм.Сансарт ниссэн анхны пакистан хүн болсон 40 настай нисгэгч Зишан Али Тяньгун дээр шинжлэх ухааны тоног төхөөрөмж, туршилт хариуцсан мэргэжилтнээр ажиллана. Тэрбээр тус станц дээр таваас арван хоног байрлана.

Нислэгт бэлтгэхийн тулд Али Бээжинд долоон сарын турш сургалтад хамрагджээ. Тэрбээр энэ хугацаанд хятад хэлний эрчимжүүлсэн сургалтад суусан аж. Али Тяньгун руу нисэх гэж буй тухай "Би зөвхөн өөрийнхөө төлөө сансарт нисэж байгаа юм биш. Мөрөн дээрээ Пакистаны нэрийг үүрч явна" гэж хэлжээ.

Хятад, Пакистаны сансар судлалын салбар дахь хамтын ажиллагаа 1990-ээд оны эхэн үеэс эхтэй. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ Пакистаны хиймэл дагуулуудыг сансарт хөөргөж иржээ.

НАСА-гийн удирдлага дор байдаг Олон улсын сансрын станцыг 2030 он гэхэд ашиглалтаас гаргаж магадгүй байгаа. Ийм учир БНХАУ Тяньгун станцыг олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болгон хөгжүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button