Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Зарим хүн усны цоргыг амаараа үмхээд усаа сорж ууж байна”

“Хонхтой” гэж нийслэлчүүдийн нэрлэж заншсан төв талбайн урд хэсэгт байршилтай цэцэрлэгт хүрээлэн өнгө төрхөө өөрчлөөд удаагүй байна. Одоогоос гурван сарын өмнө Нийслэлийн хот тохижилтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас хамтарсан мэдээлэл хийж, шинэ өнгө төрх бүхий “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнг зургаадугаар сар гэхэд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн. Энэ нь ч ёсоор боллоо.

Цэцэрлэгт хүрээлэнд “аялгуут” гэх усан оргилуур, үзвэрийн зорилгоор ашиглагдах боржин талбай болон шинэ бие засах газар нэмэгдсэн нь онцлог. “Аялгуут” хэмээж буйн учир нь талбай тойрон байршсан өсгөгчөөс хөгжим явахад усан оргилуур тухайн хэмнэлд нь тохирсон хөдөлгөөнөөр оргилж байгаа юм. Өөрөөр хэлбэл усан оргилуур аялгуунд нийцүүлэн “бүждэг” юм билээ. Түүнчлэн цэцэрлэгийн ногоон байгууламж бүхэлдээ автомат усалгааны системээр тоноглогдсон нь амжилт болж байгаа юм.

Харин эдгээрээс өөр нэгэн онцлох шинэ жишиг “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнд байршсан нь “Амны ус” билээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зүүн хоёр захад байршсан энэ төхөөрөмж бол гаднын орнуудад элбэг тааралддаг бүтээн байгуулалт. Иргэдэд гэнэт ам нь цангах, эсвэл амаа зайлмаар болох шаардлага гарахад “Амны ус” тус болдог.

Өмнө нь олон нийтийн хэрэгцээнд ийм хэлбэрийн “Амны ус” байршиж байгаагүй тул үүнийг шинэ тутам соёлд тооцох нь аргагүй болж байгаа юм. Ингээд иргэд нийслэлчүүд шинэхэн “Амны ус”-тай хэрхэн харьцаж байгааг сурвалжиллаа.

Биднийг ирэхэд агаарын температур 25 гаруй хэм, тэнгэр үүлгүй, орой дээрээс нар шарж байв. Яг ийм үед л цэцэрлэгт хүрээлэнгээр зөрж өнгөрөх ам нь цангасан, халууцсан хүмүүст “Амны ус” хэрэг болох учиртай, тийм ч зориулалттай. Ажиглахад хаа нэгхэн хүмүүс саатан зогсозноод, цоргыг нээж, усаа уугаад цааш явж байна. Тийм ч түгээмэл хэрэглээ болж амжаагүй байх шиг харагдав.

“Амны ус”-ыг хэрэглэхийн тулд цоргоны дээр байрлалтай бөөрөнхий товчийг бага зэрэг чангаар дарах хэрэгтэй аж. Ингэхэд ус нам өндрөөр олгойдон гоожиж эхэлнэ. Ийн уруулаа цоргоны амсарт хүргэлгүй алс зайд тогтоож, гоожиж буй уснаас уух ёстой юм. Гадна нь “Гар, нүүрээ угааж болохгүй” гэхчлэн анхааруулгыг бичиж өгчээ.

Уухад ус нь хага ташим хүйтэн биш ч ер сэрүүн талдаа юм байна. Цоргыг хоёроос гурван удаа нээж уухад амны цангаа хангалттай тайлагдахаар хийгджээ.

Наана, цаагуур нь хүмүүс хөлхөлдөх ч “Амны ус” дээр ирж саатах нь тун цөөн байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр захад байршуулж өгсөн нь зөвхөн хүрээлэн дотор биш, гадна, дэргэдүүр нь өнгөрч яваа хүмүүст олж харахад хялбар байх зорилготой болов уу.

Ингээд “Амны ус”-наас ууж үзсэн Баянзүрх дүүргийн оршин суугч хижээл насны эрэгтэйн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр, “Тун зүгээр юм байна. Ид халуун зунаар уух зүйлд мөнгө зарлагадахгүй, хажуугаар нь өнгөрөхдөө хэд балгачхаж болохоор. Амны цангаа тайлах юм байна. Усных нь амт, халуун хүйтэн нь боломжийн байна” гэлээ.

Харин хот, тохижилтын албаныхан “Амны ус”-ны тогтмол хэрэглэгчид болжээ. Тэд байн байн хүрч ирээд усны савандаа “Амны ус”-наас ус хийн дүүргэж аваад буцацгаах аж. Тэдний нэгтэй яриа өрнүүлэхэд дараах зүйлсийг хэлсэн нь анхаарал татсан юм.

“Энэ “Амны ус” ажиллаж эхлээд удаагүй байна л даа. Хүмүүс яах вэ, мэдэх нэг нь ирээд ууж л харагдаж байна. Энэ бол шууд доороосоо цэвэршүүлсэн устай холбогдчихсон байгаа. Зуны халуунд тун зүгээр эд юм билээ.

Өдөржин наранд ажилладаг бидэнд их таатай байгаа. Ирж усны саваа дүүргэж авна, эсвэл шууд ууна.

Үүгээр явахдаа ажиглахад зарим хүн цоргонд нь уруулаа хүргэчихсэн, эсвэл бүр амандаа үмхчихсэн хөхөж, сорж уугаа харагдах юм. Ингэж болохгүй шүү дээ. Коронавирус гээд бүгд халдвараас сэргийлж байхад зарим хүн ийм үйлдэл гаргаж байна”.


“Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ажилладаг хот, тохижилтын албаны хүн ингэж ярилаа. Иймд иргэдэд зориулж энэхүү “Амны ус”-ны төхөөрөмжийг хэрхэн зөв, зохистой хэрэглэх талаар зөвлөмж бэлтгэлээ.

АНУ-ын Tyentusa сайт дээрх мэдээллээс иш татахад:

“Амны ус”-ыг англи хэлээр “Drinking water fountain”, эсвэл “Water fountain” гэхчлэн нэрлэдэг юм байна. Өрнийн орнуудад эхэлж үүссэн энэ соёл эрүүл ахуйн шаардлагыг хэр хангадаг вэ гэх асуулт үргэлж тавигддаг аж. Харин мэргэжлийн хүмүүс хэрэв зөв хэрэглэвэл ямар ч халдварт өвчин тусах эрсдэлгүй гэж тайлбарладаг.

Тухайн хүний дархлаа тогтолцоо сул үед цоргоны гадаргуу дээр наалдсан хүмүүсийн гарын хирээр дамжиж E.Coli тэргүүтэй гэдэсний бактериар өвчлөх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь цөөн гэж тайлбарлажээ.

“Амны ус”-ыг зөв ашиглахын тулд:

  • Нэгт, цоргыг нээж, усыг гоожуулах
  • Хоёрт, усыг гоожуулан оргилуулж хэдэн секунд болох
  • Гуравт, уруулаа цоргонд хүргэлгүйгээр оргилж буй уснаас уух
  • Дөрөвт, цоргонд гараараа хүрсэн тул гараа ариутгах, эсвэл угаах хэрэгтэй юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-23 08:21

САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛЖЭЭ. ХАРИН НЭГ ЗОХИМЖГҮЙ БАРИМАЛ БАЙНА. ТЭР НЬ АСЕМ ГЭДЭГ ЗОХИОМЖ МУУ БАРИМАЛ ТҮҮНИЙГ ЯАХ ГЭЖ ҮЛДЭЭСЭН ЮМ БОЛОО

E-coli
E-coli
2020-06-23 08:26

Ил жорлонтой улаанбаатарт бол E-coli энд тэндгүй дээ.

Looma
Looma
2020-06-23 09:05

Ayandaa humuus zuv saikhan heregleed surchihana daa.

Зочин
Зочин
2020-06-23 09:57

хажууд нь ашиглах заавар тавих юмуу, эсвэл зөв хэрэглэж сурт�##� нь үйлчилгээний 1 ажилтан зогсоод тайлбарлаж өгвөл яадаг бол, уг нь хүндээ хэрэгтэй сайхан л юм,

Зочин
Зочин
2020-06-23 10:08

Ээ монголд энэ бүтэхгүй асууд�##�. Оркууд үмхэж уусаар байх болно. Гадаадын орнуудад гудамж т�##�бай, онгоц төмөр замын буудлуудад зөндөө л байдаг, амаараа үмхэж ууж байна гэж бүр байхгүй.

Зочин
Зочин
2020-06-23 10:09

Цоргонд ам байтугай гар хуруу чхүрч болохгүй

Зочин
Зочин
2020-06-23 10:14

М�##�ууд шдээ

Дарханы иргэн
Дарханы иргэн
2020-06-23 10:32

80-аад онд Дарханд байдаг байсан. Удахгүй хүмүүс сурчихна. Бүгдийг харлуулу муу т�##�аас хардагаа больж харах өнцгөө өөрчлөхсөн дөө

Зочин
Зочин
2020-06-23 18:16

Энэнээс нь болж хүн өвчин тусв�##� ямар өнцөгөөс харах уу?

Зочин
Зочин
2020-06-23 11:34

gudamjnii zolbin ymnuud umkeed alj bga biz

Зочин
Зочин
2020-06-23 11:48

сайхан зүйл бүтээжээ ... амжилт

Зочин
Зочин
2020-06-23 11:55

Хеликобактер blu ter n urjih nuhtsul burdjee

Зочин
Зочин
2020-06-23 12:23

Hodoonii l###ruud l ingej baigaa ym daa zugeer hotoos z##lchihval taarna aduu m#l p###anuud ichij uhmeer ym haana goy ym baina tend ochij tend ym uzeeguge tsarailj baih ym hodoonii l###ruud baigaa tsagt hichneen goy ym oruulaad ch nemer bai

aafgfg
aafgfg
2020-06-23 14:27
Reply to  Зочин

hodoonii p###anuud l tgdg gedeg ni unen shuu

Зочин
Зочин
2020-06-23 14:14
Reply to  Зочин

Чи өөрөө ийм цоргоноос ус ууж үзээгүй байгаа даа

Зочин
Зочин
2020-06-23 14:09
Reply to  Зочин

Мах идэхээ болиорой �####� минь

Mal
Mal
2020-06-23 13:28
Reply to  Зочин

Hodoo ch gesen iim yum bdima hogshoo

Mal
Mal
2020-06-23 13:15

Монголчууд иймэл тэнэг �########�нүүд шд м�##�уудаас болж монгол хөгжихөд саад болж байна

Зочин
Зочин
2020-06-23 14:16

Сэжиг хүрчихлээ

Зочин
Зочин
2020-06-23 14:26

СҮРТЭЙ ГЭЖ. ЮМ ҮЗЭЭГҮЙ УЛС ХАА ХААНАА СҮРЖИГНЭХ НЬ АРГАГҮЙ .АЛЬ Ч УЛСАД БАЙДАГ Л АСУУДАЛ ХҮН ХҮН ЯНЗ ЯНЗ. ЗӨӨВРИЙН УС Л БИШ БАЙГААСАЙ!

Зочин
Зочин
2020-06-23 15:43

ОРК-ууд шууд л көхийшд

Зочин
Зочин
2020-06-23 15:44

Ene zarim hvmvvs sonin yumaa muu yum bol huduuniihon gej helh yumaa neg bol orkuud geed bh yum bid chin oorsdoo huduu ochxooro orkuud bolchdog sh dee

Зочин
Зочин
2020-06-23 18:15

Хүрээд байв�##� өвчин дамжна шүү дээ. Хүмүүсийг мэддэг болтол нь тогтмол цэвэрлэж байхгүй бол одоо тэрнээс нь болж хүмүүс өвчин х�##�дна шүү.

Зочин
Зочин
2020-06-23 18:19

Гол нь өвчин дамжих учираас л асууд�##� болж байгаа юм. Өвчин энэ тэр юу ч дамждаггүй байсан бол сүр болоод байх юм биш л дээ.

Зочин
Зочин
2020-06-23 22:52

Эхийгээ хөхөж буй туг�##� шиг харагдаж байна

Иргэн
Иргэн
2020-06-23 23:17

Аргагүй шүү дээ энэ 30 жил ард түмэн биднийг ээ харанхуй бүдүүлэг байлгасан энэнээс л олж харах хэрэгтэй бодит байд�##� иймэрхүү л байна. Одоо шинэ з�##�уу үе л уих- д гарж байж юм бүхэн өөрчлөлт хийгдэн шүү

Бат
Бат
2020-06-24 05:12
Reply to  Иргэн

Хариулж бгаа зарим хүмүүс яасан бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бна Гичий гэсэн нь юу гэсэн үг бэ манай зарим хүмүүс яагаад дандаа юмыг буруу өнцөгөөс нь хардаг шүүмжлэдэг юм болоо Эцэг эх удмын л хүмүүжил юм болов уу

Өвгөн
Өвгөн
2020-06-24 21:59

Нэг нусаа татсан харшилтай өвгөн соёлтой хүн блох гд шууд л нусаа ниивэл яахуу????кккк

Холбоотой мэдээ

Back to top button