Нийгмийн

Туул голд эндсэн гурван настай хүүгийн цогцсыг эрэн хайж байна

Өчигдөр /06.29/ Туул голд 3 настай хүүхэд эндсэн ба онцгойгийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг хийж байна. 

Аврагчид завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдөр /06.29/-ний өдрийн 20:10 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 3 настай хүүгийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ану
Ану

Эцэг эх нь юугаа харж байдаг малнууд вэ.Гану хүүхэд аятайхан харж чадахгүй.Осолдохоороо ОНЦГОЙ, айхаараа ЦАГДАА, өвдөхөөрөө ЭМНЭЛЭГТ ЯЛАРХАНА.дАВАРСАН ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДРАГСАД БОЛИОСОЙ

Холбоотой мэдээ

Back to top button