Нийгмийн

ГССҮТ-ийн дэд захирал Д.Авирмэд хоёр орон сууцтай, 93 сая төгрөгийн хадгаламжтай

Д.Авирмэд нь 2018 оны тавдугаар сарын 30-д ГССҮТ-ийн дэд захирлын албанд томилогдсон бөгөөд тус онд 9.9 саяын орлоготой хэмээн мэдүүлж байжээ.

Түүнчлэн нийтийн хоёр орон сууц, зуслангийн нэг байшин, нэг гэр нийлээд нийт 156 сая төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлж байжээ. Мөн Toyota Priuse маркийн жижиг тэрэг, Toyota Land Cruiser 200, Lexux GX 460 маркийн жийп нийт 138 сая төгрөгийн гурван автомашинтай байна. Түүнчлэн 700 м2 бүхий 53 сая төгрөгийн газар, 30 саяын үнэ бүхий үнэт эдлэл, 120 сая 843 төгрөгийн хадгаламжтай байна. Харин 2019 оны байдлаар:

  • Нийт орлого: 11 сая 417 мянган төгрөг
  • Нийт орон сууц: 2
  • Зуслангийн байшин: 1
  • Гэр: 1
  • Зээл: 9 сая

Нийт 156 сая төгрөгийн хөрөнгөтэй. Суудлын автомашин, үнэт эдлэл хэвээрээ. Харин хадгаламж дахь орлого нь 93 сая 923 болж буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button