Нийгмийн

Ж.Эрдэнэбат гишүүнээс бусад гишүүд тангаргаа өргөв

Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган зарлагдаж, улмаар хуралдаанаар 75 гишүүн тангараг өргөв.

Гэвч Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээс сонгогдоод буй Ж.Эрдэнэбат 461-дүгээр хорих ангид хоригдож байгаа учир гишүүний үнэмлэхээ авч, цаашлаад тангараг өргөж чадаагүй юм. Энэ тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ж.Эрдэнэбатыг СЕХ бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргасан. СЕХ-д хууль тайлбарлах эрх байхгүй” хэмээх тайлбарыг өгч байсан.

Гэвч түүнийг ийн цагдан хорьж буй нь МУ-ын Их хурлын болон Үндсэн хуулийг зөрчиж байгаа билээ. Цаашлаад түүнийг тангараг өргөх эсэхийг хэн ч үл анзаарав. Хурал өдгөө түр завсарласан бөгөөд 16.00 цагаас хуралдаж, УИХ-ын даргыг томилох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амар
Амар
2020-06-30 18:21

Ж.Эрдэнэбатыг хамга�##�ах хуульчид гишүүд таг чиг, ямар аймхай новшийн бялдуучид вэ? хөөрхий дөө, энэ УИХ гишүүд гэж....

Зочин
Зочин
2020-06-30 20:20
Reply to  Амар

Энэ бол Баттулгын хийж байгаа. Тэр бол адгийн новш

Холбоотой мэдээ

Back to top button