Нийгмийн

Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Өнөөдөр /2020.07.02/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагаас Ж.Эрдэнэбат нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлсэн.

Шүүх хурал түр завсарлаад үргэлжлэн явагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч, шүүгчид хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Тодруулбал, шүүгчид Ж.Эрдэнэбат зургадугаар сарын 4, 11-ний өдөр хоёр ч удаа шүүх хурал болоход хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Харин зургадугаар сарын 16, 22-ны өдөр шүүх хурал болоход өмгөөлөгч солих болон шинэ өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэсэн шалтгаанаар хойшуулж байжээ. Зөвхөн Ж.Эрдэнэбатын хүсэлтийг 3-4 удаа хүлээж авч, шүүх хурал хойшлуулсан гэдгийг шүүгч хэлж, энэ удаагийн хүсэлтийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-02 12:52

ялыг нь үүрүүл

Холбоотой мэдээ

Back to top button