Нийгмийн

Өнөөдөр ЭЕШ-ын жагсаалт, дүн оноог нийтэд зарлана

ЭЕШ-д шилэн технологи нэвтрүүлсэнтэй холбогдуулж энэ жил тухайн хичээлийн шалгалтын материал засах үйл явц, дүнг live.eec.mn хаягаар шууд хүргэж, шалгуулагчид дүнгийн хариугаа 15 мин дотор мэдсэн. Энэ нь шалгуулагчид болон багш нар, ар гэрийнхэн нь live.eec.mn хаягаар орж шалгалтын материал засах явц, дүнг нөхөж үзэх боломжтой явагдсан. 

Энэ сарын 2-ны өдрөөс улс орон даяар эхэлсэн ЭЕШ өчигдөр 17:20 цагт Монгол хэлний шалтгалтаар дууссан юм.

Өнөөдөр /2020.07.06/ шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлаж, БАТЛАМЖ хуудсыг долдугаар сарын 9-10-нд олгоно. Энэ жилийн Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button