НИЙГЭМ

Завханд сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

Завхан аймагт сураггүй алга болсон 25 настай эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ.

Тодруулбал, тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар тус сумын харьяат малчин 25 настай, эмэгтэй У нь 06.30-ны өдрийн 04:10 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өнгөрөгч бямба гараг буюу 07.04-ний өдрийн 14:30 цагт Цагдаагийн байгууллагын алба хаагчид тус сумын Жаргалант багийн уулнаас түүнийг иргэн 26 настай, эрэгтэй Ө-тэй хамт байхад нь эсэн мэнд олжээ.  

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-07-06 11:12

ууланд хамт жаргаж байгаад гардуулж дээ хахаха тэнэмэл гар л бна даа

Зочин
Зочин
2020-07-06 11:18

Сар өдрөө сонин товчлох юм. Анх удаа ийм формат харж байна. Товчлох гэвэл оныг нь хамт бичих хэрэгтэй. Тэгвэл хүн огноо байна гэж танина.

Зочин
Зочин
2020-07-07 14:39
Reply to  Зочин

Харин тийн уншилтын хүч сулруулаад хаячихын...

Холбоотой мэдээ

Back to top button