НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Хятадын Ардын банкны своп хэлцлийн хугацааг СУНГАХААР болжээ

Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд анх 2011 онд гурван жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн дүн бүхий своп хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцлийн дүнг 2012 онд дахин 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. Улмаар 2014 онд дахин гурван жилээр сунгаж, дүнгийн хэмжээг 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд хүргэсэн юм.   

Энэхүү 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа 2020 оны долдугаар сард дуусч байгаа билээ. Өмнө нь 2017 онд Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үеэр своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгасан.

Монголбанкнаас  своп хэлцлийн хоёр тэрбум ам.доллартай тэнцэх эх үүсвэрийг нэг дор бүгдийг нь төлөх боломжгүй учраас хэлцлийн хугацааг дахин сунгах Ажлын хэсгийг тавдугаар сард байгуулсан.

Тэгвэл Монголбанк, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгахаар талууд тохиролцсон гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button