Нийгмийн

Хиймэл нуур үзэх гэж яваад 16, 21 настай хоёр эрэгтэй энджээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 22 км зайд орших Шаврын гол хэмээх газарт тус аймгийн харьяат 21 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй Н  нар дөрвөн хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний 19.10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22.20 цагт очиж, 23.50 цагт иргэн Б-гийн цогцсыг, 30-ны 02.28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГЭРЭЭСЭЭ МОТОЦИКЛТОЙ ГАРААД ЭНДЖЭЭ

Булганаймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг сумын төвөөс хойш 45 км-т орших Айрхан нуур гэдэг газар тус аймгийн харьяат 36 настай, эрэгтэй Ч 7-р сарын 28-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Цагдаагийн газраас энэ дуудлагын дагуу хамтран ажиллах хүсэлтийг 29-ний өдрийн 16.28 цагт тавьсан байна.

Хутаг-Өндөр сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09.00 цагийн орчимд Айрхан нуурын эргээс 2 метрийн зайнаас мотоциклыг олжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, нуураар 300 метр урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.30 цагт түр зогсоосон. Долоодугаар сарын 30-ны өдрийн 06.30 цагт иргэн Ч-гийн цогцсыг Айрхан нуурын эргээс 200 метрийн зайд нуурын мандалд хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-07-30 16:40

Энэ хүмүүс чинь энд тэндгүй үхээд байх юм. Ямар юм болчихсон юм ийм аминдаа хайргүй болсон юмуу. Төр чадлаараа л урьдчилан сэргийлээд хамга�##�аад л байх юм. Аминдаа хайргүй тэнүүлчид үхжил байг тоохгүй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button