Нийгмийн

Согтууруулах ундаа хэрэглээд голд осолдож нас баржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Хар-Усны дохио” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Тус багийн малчин А, Архангай аймгийн харьяат туслах малчин Б/26 настай, эрэгтэй/ нар 08.03-ны өдрийн 17:00 цагийн орчим сумын төвөөс гэр рүүгээ “Пробокс” загварын суудлын автомашинтай явах замдаа согтууруулах ундаа хэрэглэж “Хурх”-ын голд шаварт суугаад гарч чадахгүй унтсан бөгөөд 08.04-ний өдрийн 04:00 цагийн орчим Б байхгүй байсан тухай мэдээллийг 08.04-ний өдрийн 11:57 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 08.04-ний өдрийн 12:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:57 цагт шаварт суусан газраас баруун зүгт 3 км-т “Хар-Ус” гэдэг газар “Хурх-ын голоос иргэн Б-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button