Нийгмийн

Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа. Элчин сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон явдалд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв.  

Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын саналыг яам дэмжиж байгааг илэрхийлэн ойрын хугацаанд Туркийн Дээд боловсролын зөвлөлтэй тус салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг эцэслэн байгуулах саналыг талууд зөвшилцөв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Турк улсад суралцах монгол оюутны элсэлт, хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, суралцах боломж олгоход анхаарч өгөхийг Элчин сайдаас хүслээ. 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button