Нийгмийн

Хэнтий: Хэрлэн, Бор-Өндөр сумдын эрчим хүчийг 6,8 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй Дэлхийн банкны 42 сая ам.доллараар Монгол улсад хэрэгжиж байгаа “Эрчим хүчний төсөл-2” төслийн хүрээн дэх эрчим хүчний шинэчлэлийн ажлын талаар хэлэлцлээ.

Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сум-Чингис хот, Бор-Өндөр сумын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил 6,8 тэрбум төгрөгөөр хийгдэх юм. Одоогийн байдлаар тендерийн сонгон шалгаруулалт дээрх хоёр суманд тус тусдаа явагдаж, үнэлгээний хороо хянах шатандаа яваа аж. Ц.Идэрбат Эрчим хүчний сайдад уг ажил ирэх 2021 онд бүрэн дуусах тул ажлаа шуурхай эхлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

“Эрчим хүчний төсөл-2” хэрэгжсэнээр - Хэнтий аймгийн Чингис хотын 6 кВ цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн шинэчилнэ. Ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, дамжуулагчийн хөндлөн огтлолыг нэмэгдүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, зарим хэсгийг нь газар доогуур тавих аж.

Ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, дамжуулагчийн хөндлөн огтлолыг нэмэгдүүлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, зарим хэсгийг нь газар доогуур тавих аж.

Түүнчлэн, Хэрлэн сумын шинэ суурьшлын бүс, захын гэр хорооллуудад найман байршилд дэд станц байршуулж, аймгийн төвд 80 гаруй км 04 кВ шугам шинээр барина. Гэр хорооллын эгнээ гудам бүрт байрлах модон тулгууртай шугамыг бетон тулгууртай, СИП кабелтай болгох бөгөөд, гэр хорооллын хэрэглэгчдэд нэг стандартын тоолуурын хайрцаг тавьж, айл өрхөд хоёр тарифтай /өдөр, шөнө/ ухаалаг тоолуур тавихаас гадна Зарим ААН-ийн хэрэглэгчдэд гурван тарифт тоолуур тавих юм.

Тухайн төслийн үр дүнд шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарах тасралт багасаж, засварын зардал үлэмж хэмжээгээр буурч, хэрэглэгчид хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хянах, зүй зохистой хэрэглэх боломж бүрдэхээс гадна гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдах болно. Мөн эрчим хүчний чанар сайжирч алдагдал буурах зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Бор-Өндөр, Хэрлэн суманд зарлагдсан тус эрчим хүчний шинэчлэлийн ажилд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан үнэлгээний хороо хяналт тавин ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг үнэлгээний хороо гаргах юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button