ЭДИЙН ЗАСАГ

“Банкуудад дампуурах эрсдэл байхгүй, аудит ямар 2 банкийг эрсдэлтэй гэж харсныг мэдэхгүй”

Монголбанкнаас өнөөдөр /2020.08.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Өнөөдрийн хэвлэлийн хурал хийж байгаа гол зорилго нь банкны дампуурлын гэх асуудал. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар санамсаргүй, болгоомжгүй байдлаар алдаатай мэдэгдэл гарсан. Энэ талаар Монголын Банкны холбоо мэдэгдэл гаргасан.

Банкны сектор эмзэг. Банкны салбартай холбоотой хэдэн тоо хэлье. Энэ салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд. Зээлийн хэмжээ 17 орчим их наяд, ипотекийн оруулбал 20 гаруй их наяд. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө.

Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр том банк эрсдэлтэй байгаа талаар танилцууллаа. Бид банкуудыг системийн нөлөө бүхий, жижиг гэж ангилдаг. Системийн нөлөө бүхий таван банканд ХААН, Худалдаа хөгжил, Хас, Төрийн гэсэн банкууд багтдаг. Энэ салбарын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай эдийн засаг банкнаас тэжээгдэж байна гэсэн  үг. Энэ салбар тогтвортой байх хэрээр манай эдийн засаг эрүүл байна. Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байна. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна. Ялангуяа системийн нөлөө бүхий таван банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа.

Мөн тэрбээр, “Активын чанарын үнэлгээг 2017 онд 14 банканд хийхэд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Бид тэдгээр банкуудад хугацаа өгч, банкууд хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн. Дараа нь тэдгээр шинэ эх үүсвэрийг магадлан шалгах ажиллагааг АНУ-ын аудитын компани хийсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй тул Капитал банкийг татан буулгасныг та бүхэн мэднэ. Тус банканд хадгалж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын 270 орчим тэрбум мөнгийг эргүүлэн төлүүлэхээр манай эрх хүлээн авагч ажиллаж байна. Одоогоор таван банканд дээрх сангуудын 900 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий” гэлээ.

Түүнчлэн “Зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Булгантуяа, Б.Жавхлан зэрэг таван гишүүнтэй хамтран Монголбанк ажиллаж байна. Зарчмын шийдлээ гаргасан. Энэ долоо хоногт өргөн баригдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-19 13:54

Uldsen golomt yaahuu

zochin
zochin
2020-08-19 14:24

ene banknud orin svljeend orchon hub hvn AAN d zeel olgodog orgvi irgend zeel ogohgvi wm bna lee iim teneg huuli lbna sdee ene bol vneheer luibar

Холбоотой мэдээ

Back to top button